Үндсэн хуулийг ордны хуйвалдаанаар өөрчлөх гэж байна

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч намынхан өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ынхантай албан бусаар уулзжээ.  Тэд амралтын өдрөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж санал солилцсон байна.  Энэ тухай өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурлын үеэр ч яригдсан байдаг. Мөн өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн гурван өндөрлөг Үндсэн хуулийг өөрчлө­хөөр санал нэгдэж, тодорхой ший­дэлд хүрсэн” гэв.  Тэгэхээр улс төр хөшигний ард  Үндсэн хуулийн өөрчлөлтийг ордны хуйвалдааны аргаар хийх хувилбарууд яригдаж эхэлсэн бололтой. Ер нь Төрийн гурван өндөрлөг албан бусаар, протоколгүй уулзахыг хуулиар бол зөвшөөрдөггүй.  Харин сүүлийн үед энэ тэнд хоёр, гурвуулаа уулзлаа гэсэн асуудал олон яригдах болов.  Ийм албан бус уулзалтаар яригдсан зүйлүүд нь ажил хэрэг биш харин улс төрийн хуйвалдаан  болдог. Тэгэхээр Төрийн гурван өндөрлөг амралтын өдөр уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуйвалдаан хийж, тодорхой тохирцоонд хүрсэн болж таарч байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд өмнөх долоо хоногт л МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг буцаах мэдэгдэл гаргаж байлаа. Уг албан бичигт хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахыг илэрхийсэн байдаг.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын  мэдэгдлээр бол Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн бичиг байр сууринаасаа өнөөдөр ухарсан болж таарч байна.   Тэгэхээр өнгөрсөн амралтын өдөр болсон Ерөнхийлөгч, МАН, АН-ын гишүүдийн албан бус уулзалтаар ордны хуйвалдаан хийж, Үндсэн хуулийг өөрчлөхөөр тодорхой тохироонд хүрч л дээ. Мөн албан бус уулзалтын дараа буюу өнгөрсөн даваа гаригт АН  нэгэн мэдэгдэл хийсэн нь хачирхалтай байлаа.   Тэд “МАН Үндсэн хууль өөрчлөлт оруулах эрхгүй, төслөө татаж авахыг шаардаж байна.  Авахгүй бол тэмцлийн бүхий л аргыг хэрэглэн эсэргүүцэх болно” гэсэн байдаг.  Тэгэхээр амралтын өдрүүдэд болсон уулзалтаар МАН-ынхан Ерөнхийлөгчтэй тохироод харин АН-ынхантай учраа олоогүй юу.  Эсвэл сөрөг хүчний энэхүү мэдэгдлийн ард ямар нэгэн улс төрийн тоглолт яваа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ордны хуйвалдаан ид яригдаж байна.  Уг нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлох Үндсэн хуулиа ордон тойрсон хуйвалдаан,  улс төрийн тохироогоор биш  ард түмний санал асуулга, тэдний саналаар л өөрчлөх ёстой.  Харин эрх баригчид энэ парламентын үед, өөрсдийнхөө саналаар “эцэг” хуулийг  өөрчлөхөөр хэтэрхий улайрч байна. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахын тулд 900 гаруй мянган хүнээс давхардсан тоогоор 200 гаруй саналыг авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа, олон намын тогтолцоо бүхий АИХ-аар 76 хоног хэлэлцэн баталж байсан юм. Ингэж л Монголын ард түмний сонголтыг баталгаажуулж байсан билээ. Тэгэхээр яах аргагүй Үндсэн хууль бол ард түмний өмч. Харин УИХ-аас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.  1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.   Энэ нь үнэн ч гэлээ “эцэг” хуулиа улстөрчид хуйвалдааны аргаар өөрчлөхөөр  шийдэж, зүтгэж эхэлсэн нь харамсалтай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 30 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин