Шилэн технологи ашигласан анхны ЭЕШ эхэллээ

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-д шилэн технологиор бүтээсэн шууд засалтын машин нэвтрүүллээ. Энэ машиныг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд авсан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн юм байна. Шалгалтын хуудсыг тус машин руу оруулахад нууцлалын баганан кодыг шууд уншиж, анхны оноог шууд хэвлэдэг бөгөөд цагт 1800 хуудас унших хүчин чадалтай аж. Энэхүү шалгалтын материалыг шууд засдаг машиныг өнгөрсөн онд Ховд, Орхон аймагт туршсан нь амжилттай болсон тул орон даяар ийн ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд шалгалтын 32 төвд 64 машин ажиллаж байгаа юм байна. Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ “Жилд дунджаар 40 мянган хүүхэд ЭЕШ өгдөг бол энэ жил 18130 сурагч шалгуулахаар бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд ЭЕШ-ын материалыг газар дээр нь шууд засч байгаагаараа онцлогтой. Өмнөх жилүүдэд шалгалтын дүн оноог 14 хоногийн дараа мэдээлдэг, шалгалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн, оноондоо эргэлзэх асуудал үүсдэг байлаа. Харин одоо энэ шилэн технологийг нэвтрүүлснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч буй хүмүүст санхүүгийн зардал гарахгүй олон асуудлыг шийдэж чадсан юм” гэлээ. Түүнчлэн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлан бэлтгэсэн харандаа баллуурыг ашиглах хэрэгтэй. Хэрэв өөр үзэг, бал ашигаглсан тохиолдолд машин уншихгүй гэдгийг сануулав. Шилэн технологийг анх удаа улсын хэмжээнд ашиглаж нийслэлийн 23 дугаар сургууль дээр өмнөх оны төгсөгчдийн түүхийн хичээлийн шалгалтаар эхлэв. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж анхны оноог шалгуулагчдад танилцууллаа. Харин анхны оноогоо мэдснээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн болон жагсаалтыг  энэ сарын 21-ний 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулах юм байна. ЭЕШ-ын дүн бүхий батламж хуудсыг мөн энэ сарын 24-нөөс тараах юм. Улаанбаатар хотын энэ оны төгсөгчид дунд сургуулиасаа батламж хуудсаа авна. Харин орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авах юм байна. Батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 9 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16