Шүүгч, хуульч хоёр ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөнө

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР ШЕЗ гэдэг бол шүүх, шүүгч хоёрын төлөө ажилладаг газар гэж хуульд заажээ. Энэ зөвлөлийн орон гарсан зарим гишүүний орны хүмүүс тодрох гэж гурван долоо хонолоо. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг хүнийг сонгох ёстойгоос давж заалдах шатны шүүгчид эхний “оролдлого”-оороо сонгож чадсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан ялалт байгуулжээ. Түүнийг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын ШЕЗ-д анх удаа өөрийн зарлигаар томилсон эхний гишүүн болж байгаа юм. Харин анхан шатны шүүхийн шүүгчид эхний удаад гурван нэр дэвшигч гаргаж ирээд, дараагийн долоо хоногт нь хоёрыг үлдээж, өнөөдөр дахин санал хураалтаар ШЕЗ-ийг тодруулах гэж байна. Энэ удаагийн өрсөлдөөнд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Мэндсайхан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр нар тунасан. Хамгийн олон санал авсан нь ШЕЗ-ийн гишүүн болно. Т.Мэндсайхан нь Увсынх, МУИС-ийн ХЗС төгсөөд, сургуульдаа голдуу багшилсан. 2014-2018 онд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласан. Харин А.Насандэлгэр нь Баянхонгорын хүн юм байна. 1983 оноос шүүхэд ажиллаж эхэлсэн. 2014-2015 онд ШЕЗ-д референтээр ажилласан. 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа. Товчхондоо, Т.Мэндсайхан нь шүүгчээр ажиллаж амжаагүй хуульч, А.Насандэлгэр нь 36 жил шүүхэд ажиллажээ. Мөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ажихул, Т.Мэндсайхан “...Шүүгчийг шилжүүлэх, сэлгэхдээ хүсэлтийг нь харгалзана”, “...Ачаалал ихтэй шүүхүүдийн орон тоог нэмнэ”, “...Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын орон сууц гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн агуулга бүхий дөрвөн зүйл бүхий зорилт тавьсан байна. А.Насандэлгэрийн хувьд “..ШЕЗ-д шүүгчийг хамгаалдаг бие даасан нэгж байгуулна”, “...Шүүгчийг шилжүүлэх, сэлгэхдээ хүсэлтийг нь харгалзана”, “...Шүүгчдийн цалингийн нэмэгдлийг сэргээн хэрэгжүүлнэ” гэсэн мөн л дөрвөн зүйлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 31 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин