Хариуцлага хүлээх сайд нь хэн бэ?

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Улс төрийн жагсаал, цуглаан бараг л өдөр алгасахгүй болж байна.  Тэдний гол бай нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал байлаа. Ялангуяа, Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах жагсаал, акциуд нийгэмд өрнөж байгаа.  Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гээд асуултын тэмдэгтэй сайд нарын жагсаалт үргэлжилнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн хувьд хүүгээ Элчин сайдаар томилуулахаар улайрч буй гэх. Жагсагчид  энэ томилгоог эсэргүүцэн Австралийн Элчин сайдад  хүртэл өргөх бичиг хүргүүлсэн байдаг.  Түүнчлэн Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилж байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар өөрчилсөн нь цагаан захтнуудад хэргээс мултрах боломж олгож байгаад салбарын сайдыг буруутган огцрохыг шаардаж буй билээ. Өнгөрсөн сард  500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилж, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал нэлээд хурцаар яригдсан. Энэ нь салбарын сайдыг  огцруулах тэмцлийн нэг шалтгаан болсон байдаг. Эрүүл мэндийн яамны гадна талбайд сүрьеэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл, АН-ынхан жагссан.  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа энэ жагсаалын голд  байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдэг ажлаа өгч, салбарын сайдтай нэгийгээ үзэхээр шийдсэн гэдгээ мэдэгдсэн.  Одоо салбарын сайдыг огцруулах тэмцэл өрнөж буй. Түүнчлэн зургаа дахь удаагаа Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудал яригдаж байна. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн,  Монголын махны холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлж жагссан.   Шаардлагад түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж байна.  Тухайлбал, эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан “Бээжин интосикэйшн интернэйшнл” компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон.   Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна гэжээ.  Ч.Улаан сайд ч энэ асуудалд улайгаагүй.  Өөрийн эхнэрийн дүүгийн компанитай хуулийн дагуу хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байдаг. Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаас Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Түүнчлэн хар тамхи зөөсөн асуудал өмнө нь энэ салбарт мэр сэр яригдаж байсан. Энэ  нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаад байна.  Энэ асуудалд хамгийн эхлээд Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн асуудал яригдаж байна. Харин Н.Цэрэнбат сайдын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь ил болсон ч албан тушаалаа өгөөгүй.  Энэ асуудлаар болсон Зайсанд эмх замбараагүй газар олгосон асуудлаар түүнийг  огцруулах жагсаал өнгөрсөн хугацаанд өрнөж байв. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал нийгэмд хүчээ авч эхэлсэн. Тэгвэл өчигдөр энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхдөө “Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа” гэдгийг тодотгосон. Тэгэхээр салбарын сайд нарын хариуцлагын асуудалд сануулга, цалингийн хувь хэмжээгээр торгох гэсэн арга хэмжээ байхгүй нь тодорхой. Засгийн газраас зарим нэг сайдаа “явуулах” тухай яригдаж байгаа бололтой. Энэ нь цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах нэг шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан байдаг. Одоогоор дөрвөн сайдын хариуцлагын асуудал яригдаж байгаа ч түүний цаана асуултын тэмдэгтэй сайд олон бий. Тэгэхээр ямартай ч Засгийн газраас сайдуудаа хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн нь харагдаж байна. Харин хамгийн түрүүнд хэн нь вэ, хэд нь вэ гэдэг нь анхаарал татаж эхэллээ.  
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ Дөчин гуравдугаар зүйл. 2.Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 31 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин