АН-ын дүрмийн дүрэмгүй өөрчлөлтүүд ба С.Эрдэнийн эрх мэдэл

2019-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Эрх баригч МАН-ын дүрэм Монголын хуулиас илүү хүчтэй болчихсон цаг үе үргэлжилж байна. Энэ буруу юм. Социализмын үеийн “нам засаг”-ийн ноёрхол ардчилсан тогтолцооны үед байж болохгүй л дээ. Гэхдээ 2016 оны сонгуулиар нам тавиулсан АН-ын хувьд дүрэм нь хууль байх учиртай. Уг нь энэ намынхан сонгуулийн ялагдалдаа баахан гэмшиж, намаа шинэ, хариуцлагатай, ардчилсан загвараар “хөгжүүлнэ” гэж байгаад баахан өөрчлөлтүүдийг хийсэн. Алдарт VI Их хурлынх нь тунхаг ийм учиртай. Мэдээж хэрэг, туйлын зорилго нь 2020 оны сонгуульд ялалт байгуулах юм. Гэвч ганцхан жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд АН бэлэн үү гэдэг асуулт тун хурцаар тавигдах болоод байгаа юм. Сонгуульд ялалт байгуулахын тулд С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд эхлээд намын гишүүдийнхээ, дараа нь сонгогчдын итгэлийг олж авах ёстой. Гэтэл АН-ынхан С.Эрдэнэд итгэдэг үү гэдэг их сонин асуулт байн байн илрэх болоод байгаа юм. Намынхан нь С.Эрдэнэ нарт илтэд дургүйцээд байгаа нэг асуудал байна. Тэр нь АН-ын VI Их хурлаар баталсан Үндсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ засварлаж, өөртөө ашигтай олон заалт оруулсан гэж буй юм. Өөрөөр хэлбэл, “...Намын Их хурлын шийдвэрийг дураараа өөрчиллөө” гээд АН-ынхан дургүй гэгч нь зөвлөлдөх болсон байна. Тухайлбал, АН-аас томилогдсон Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд “...Намын даргад хоёр жил тутам Их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж заасныг хасаж хэзээ ч огцрохгүй байхаар өөрчилсөн. Мөн “...Үндсэн Дүрмийн Хорооны гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ” гэсэн дүрмийн заалтыг өөрчилж, намын дарга санал болгодог болгосноор намын хяналтын тогтолцоог устгаж, хүссэн хүнээ намаас хасдаг, хөөдөг гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон. “...Дотоод Сонгуулийн Хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана” гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгодог болсноор Дотоод Сонгуулийн Хороог намын даргын захиалгыг биелүүлэхээс өөр аргагүй байгууллага болгосон. Улмаар АН-ын бүх шатны дотоод сонгуульд хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгээ намын дарга өөрийн үзэмжээр шийддэг болж намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж “ротаци” нь үнэн хэрэгтээ  хэлбэрийн төдий мөнгөний сонгууль болсон гэж энэ намынхан том, жижиггүй ярьдаг болов. Түүнчлэн МАН-ын “60 тэрбум”-ын схемийг АН-д нэвтрүүлж намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, Дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж, АН-ыг мөнгөний нам болгосон гээд гишүүд нь дургүйцдэг болсон. Ингэхээр гишүүд нь намынхаа ажил, нам доторх сонгуулиудад тэгш оролцох боломжгүй болж байгаа гэдэг тайлбарыг тус намынхан хэлж байгаа юм. Товчхондоо, танай намын жирийн гишүүд “...АН-ын Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн заалтуудыг “дүрэмгүй” өөрчилж, таны эрх мэдлийг нэмэгдүүлсэн” гэцгээх болсон байна шүү, С.Эрдэнэ дарга аа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  ДАВАА  №122  (6089)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин