Цэцийн гишүүнийг есөн жилээр томилохыг эсэргүүцлээ

2019-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлт”-ийн тѳслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг буцаах мэдэгдлийг Ерөнхийлөгч хүргүүлээд байгаа бол УИХ-ын зарим гишүүн дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.   Ц.Даваасүрэн: -Үндсэн хуульд төр ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуя дагаж, хүзүү гэдэг зүйл болох гээд байна. Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэдгийг Үндсэн хуульд оруулж байгаа нь буруу. Намын нэрээр хэдэн хүн байнга сонгогддог тогтолцоо руу л орох гээд байна гэж харж байна.   Д.Эрдэнэбат: -Ерөнхийлөгчийн санал аваагүй, Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй, хуучин Дэгийн хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Олонхоороо түрээд батлах зүйл рүү явж байна. Хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хуралдааныг АН-ын зөвлөл орхихоос өөр сонголт алга.   Ц.Мөнх-Оргил: -Ажлын хэсэгт орсон ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа учраас гарын үсэг зураагүй. Ялангуяа засаг захиргааны асуудалтай холбоотой бүлгийг дэмжихгүй байгаа.   С.Бямбацогт: - Хүнийг сонгодог байх тогтолцоо өөрчлөгдөөгүй. Ээлжит сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж Үндсэн хуульдаа зааж өгч байгаа.   Т.Аюурсайхан: -Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Зургаан жилдээ сугардаггүй нэр авдаг. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг нь ес болгочихсон бэ. Мөн сонгуулийн тогтолцоог хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсан уу. Хуралдааны төгсгөлд Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг энэ сарын 18 буюу мягмар гариг хүртэл хойшлуулахаар болсныг мэдэгдлээ.  Их Хурал дахь цөөнхийн зөвлөлөөс ирүүлсэн санал болон Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохоор болов.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  ДАВАА  №122  (6089)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин