Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулна

2019-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулгын Киргиз Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна.  Тэрээр өнгөрсөн лхагва гаригт  Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийсэн.  Түүнчлэн Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцсон юм. 2017 онд Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын тогтоол гарсан байдаг.  Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, ийнхүү нээлтээ хийсэн байна.   Харин тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай хийсэн албан ёсны хэлэлцээрийн тухайд терроризмтой тэмцэх, цэргийн салбарт хамтран ажиллах, боловсрол, аялал жуулчлал,  худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай гэрээ, хэлэлцээнд гарын үсэг зурсан байна. Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын  Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа. Тэд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар ярилцаж, ирэх намар Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад айлчлахаар тохирчээ.  Мөн  Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүлээн авсан байна. Мөн тус улс жилд таван сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрсэн байна. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар үргэлжлэнэ.  Тус өчигдрийн байдлаар уулзалтыг сурвалжлахаар 500 гаруй сэтгүүлч Киргизэд хүрэлцэн иржээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпиний Киргизэд хийх төрийн айлчлал, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендро Моди нарын албан ёсны айлчлал болно. Уулзалтаар ШХАБ-ын банк байгуулах, байгаль орчин, эдийн засгийн 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.  Аюулгүй байдлыг Киргизийн Дотоодыг хамгаалах хүчний 5000 ажилтан хангаж ажиллана.  ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Харин Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчаар оролцдог билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.14  БААСАН  №121  (6088)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 22 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21