АН-ын даргыг МАН томилсон гэв үү?

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР Уг нь АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуулиар есөн гишүүнтэй бүлэгтэй болж байв. “...Чамлахаар чанга атга” гэгчээр өөдтэйхэн ажилласан бол сөрөг хүчний байр суурьтайгаа сонгуулийн бүрэн эрхийг дуусгах байв. Гэсэн ч өнгөрсөн жилээс УИХ дахь бүлгээ тарааж, үүнийг энэ жил албан ёсоор баталгаажуулсан. Улмаар бүлэггүй болсон АН-ын гишүүд “гудамжны улс төр” хийгээд эхэллээ. Талбай дээр жагсаал хийж, иргэдтэй нийлээд “..Төр болохгүй байна” гэж хэвлэлийн байга хурал хийдэг болов. Ийм болно гэж намынхан нь их хэлж байсан даа. 2018 оны сүүлчээр АН-аас дөрвөн жилийн хугацаатай хөөгдөж байсан Ж.Батзандан “...МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцож байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөө өглөө мэдээлэл хийлээ. Эрүүл ухаантай байгаа даа л гэж би гайхлаа. АН яахаараа МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. Би намын энэ шийдвэр, тулгалтыг ойлгохгүй байна. Би намаас хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баяртай байна. Мөн монголчуудтайгаа хамт байх эрхээ хадгалж үлдсэндээ баяртай байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-ын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчин, тонуулчид бас зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай. Тун удахгүй Монгол орон даяар АН-ын мянга мянган шударга гишүүд босож, МАНАН болон М.Энхболдын халаасанд орсон С.Эрдэнийг зайлуулах тэмцэл эхэлнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Ер нь энэ мэтээр С.Эрдэнэ М.Энхболд хоёрыг өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг МАН-тай холбодог. Үнэхээр ч АН-ын дарга С.Эрдэнэ МАН-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр М.Энхболдыг илт өмгөөлсөн үг хэлж, түүнээс галыг холдуулахын тулд “...МАНАН-гийн гол зохион байгуулагч Ц.Нямдорж огцор” хэмээн тэс хөндлөн шаардлага тавьж суусан гэж хэвлэлүүд бичсэн нь бий. Мөн С.Эрдэнийг 2017 оны нэгдүгээр сарын 30-нд АН-ын дарга болонгуут УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гээд мөнгөн аягтай сүү, хадагтай өгч байлаа. Хариуд нь АН-ын дарга С.Эрдэнэ “...Эрхэм УИХ-ын дарга танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээн авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй” гэж байв. Үүнтэй зэрэгцээд “Ардчилсан намын даргын сонгуульд Ардын нам яллаа“ гэсэн “бор шувуу” олон нийтийн сүлжээгээр “ниссэн” байдаг юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.12  ЛХАГВА  №119  (6086)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21