Ч.Улаан сайд улайсангүй

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монголын махны холбоо, Хүнсчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос, ноолуурын холбооны удирдлагууд өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн. Засгийн газраас таван сая амьд мал экспортлох зөвшөөрлийг олгохоор болжээ.  Ингэхдээ  зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгааг тэд мэдээлэв.  Мөн тус компани нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хамаарал бүхий этгээдийнх учраас АТГ-т хандан шалгуулна гэдгийг онцолж байв.  Энэ мэдээллийн дараа буюу өчигдөр үдээс хойш  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн хариу мэдэгдэл хийсэн. Талуудын байр суурийг хүргэе.  

Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Ч.Улааныг АТГ-т шалгуулна

-Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж байна.  Тэгэхээр тэднийг АТГ-т шалгуулах хүсэлтийг өгнө. Түүнчлэн малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж, яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа. Мөн манай ноолуур БНХАУ-ын ноолуураас илүү чанартай. Яг энэ үед манайхаас ямаа авснаар ноолуурын салбарт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс бид амьд малын экспортыг зогсооно гэж найдаж байна.  

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хуулийн шаардлагаа тавиад явах учраас ашиг сонирхол үүсэхгүй

-Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэрийн дүү мал экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит Монголиа” гэх компани байгуулсан нь үнэн. Хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулсан юм билээ. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэсэн холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Түүнчлэн хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Хуулийн шаардлагаа тавиад явах учраас ашиг сонирхол үүсэхгүй байх. Ийнхүү өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны холбооноос хийсэн мэдээллийг үгүйсгэсэнгүй.  Манай эхнэрийн дүү компани байгуулсан нь үнэн,  тэр нь мал хөлөөр нь гаргах гэж байгаа гэдгээ улайсангүй хүлээв.  Энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчил ч үүсэхгүй гэв. Тэгвэл хамаарал бүхий этгээдийн талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой заасан. Энэ хуулийн заалтыг эрхэм улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд нарт хэлж өгөхгүй бол “Манай эхнэр, нөхөр. Гэхдээ надад хамаагүй” гэх утгатай зүйлс их ярих болжээ. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт дараах хүмүүсийг багтаадаг. Үүнд эцэг эх, ах эгч, дүү, гэр бүлийн гишүүн,  хамтран амьдрагч,  эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах эгч, дүү,  бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий хэмээн хамаатуулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.12  ЛХАГВА  №119  (6086)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21