АН-ын даргын “хөтөлгөө морь” Зон олны нам

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР Ардчиллын тулгуур онол, олон намын тогтолцооны үр дүн болсон олон жижиг нам Монголд байдаг юм. Үзэл баримтлал, үйл ажиллагаа нь тодорхой бус жижиг намуудыг олон нийт сонирхдог ч үгүй л дээ. Өнөөдөр Монголын улс төрд гол тоглолтыг хийж буй МАН, АН, МАХН, тэгээд бусад намууд гэсэн томъёотой. Тэгэхээр энэ жижиг намууд том намуудаа, тэдний нөлөө бүхий улстөрчдийг дагаж “ажилладаг” гэхэд болно. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа АН-ынхан ийм намуудын нэгээр Зон олны намыг нэрлэдэг. Сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр ажээ. Тиймээс энэ намыг Ан-ынхан С.Эрдэнэ даргатайгаа холбоотой гэж үздэг байна. Энэ хардлагыг батлах Зон олны намын анхны даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 6-наас 2017 оны есдүгээр сарын 23-ныг хүртэл С.Эрдэнийн хүү Одбаяр ажилласан байна. Тус нам 2017 оны зургадугаар сарын 30-нд Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн боловч 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан гэж танилцуулгадаа бичжээ. Хамгийн гол нь Зон олны намын Анхдугаар хурлаа хийсэн 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН дотоод сонгууль зарлаж, намын даргын сунгаа эхэлчихсэн үе юм. Өөрөөр хэлбэл, Зон олны намын Анхдугаар хурал, АН-ын даргын сунгаа хоёр цаг хугацааны хувьд давхцдаг. Аав нь АН-ын даргад өрсөлдөж, хүү нь Зон олны намын дарга болж байсан гэсэн үг. Ингэхээр С.Эрдэнэ АН-ын даргын сунгаанд ялагдаж гэмээнэ Зон олны намыг түшиглэн улс төрийн шинэ акц хийх давхар бодолтой байсан байх хэмээн намынхан нь харддаг аж. Сарын дараа С.Эрдэнэ АН-ын дарга болоход хэдэн сарын дараа хүү Э.Одбаяр нь Зон олны намын даргын ажлаа П.Очирпүрэвт өгсөн байдаг. Ингээд намаасаа жил шахам хол явж байгаад 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нооос Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж эхэлсэн байна.  Одоо энэ нам үйл ажиллагаагаа сүрхий идэвхжүүлэх болоод байгаа юм. Зон олны нам нь неоконсерватив буюу нэн шинэ уламжлалт үзэлтэй. Бас Монголын анхны цахим нам гэх тодотголтой. Зон олны намыг үүсгэн байгуулагчид нь “Монгол туургатан төв холбоо” гэдэг ТББ-ынхан байдаг. “Монгол туургатан төв холбоо”  анх 2006 онд зохион байгуулалтанд орж хүний эрхийн асуудлаар болон нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх, оюун санааны дэвшилд хөтлөх ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна. Монгол үндэстний соёлын өвийг орчин үеийн хэлбэр агуулгад шилжүүлэн хойч үедээ өвлүүлэх, олон улсад Монгол соёлыг сурталчилан таниулах, боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ холбоо Хүүхдийн асрамж “Янзага” бүлэг, “Олон мод”, “Хогондоо” эрүүл орчин, “Эрдэм” тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол номын сан”, “Монгол инженер”, Тусгаар тогтнол 12.29 /Бахархал, танин мэдэхүй/, Төрийн далбаа 07.10 /Бахархал, танин мэдэхүй/, “Ethnosphere” - Монгол Үндэстний соёл урлагийн нэгдэл, “Jangar project” - Жангар төсөл /Монголын соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн түгээх/, “Fashion project” - Монголын хувцас загвар, зохион бүтээх салбарыг дэмжих хөтөлбөр /Тус төслийн хүрээнд хийгдсэн эхний ажил Монголын анхны загварын суваг “Fashion Channel”/, Удамшлын өвчний судалгаа зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Ингэж явсаар 2016 онд тус холбооны гишүүд дэмжигчдийн санаачлагаар Зон олны намыг үүсгэн байгуулах ажлыг үзэл санаа нэгт нэгдэл, холбоо, нийгэмлэгүүдтэй хамтран зохион байгуулсан гэжээ. Ийм төсөл хэрэгжүүлж явсан залуус улс төрд орж ирэх болсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой гэж хардах үндэслэл бас бий. Учир нь С.Эрдэнийн хувьд нам, төрийн аливаа ажилд гэр бүлсэг хандлага барьдаг. Түүгээр нь бодвол мань эр дунд хүүгээ шинэ нам байгуулж байхад дуугүй сууна гэж үгүй л болов уу.Харин ч гол чиглүүлэгч, нууц ноёнтон нь байж мэдэх юм. Түүнчлэн улс төрийн хүрээ, намынхных нь дунд Зон олны намын ард С.Эрдэнээс гадна Ц.Элбэгдорж байгаа гэх яриа гараад байгаа юм. Ц.Элбэгдорж нэгэнт АН-д хүчийг авч чадахгүй тул энэ намыг бөөцийлөөд, өөрөө бөөрөнд нь яваад байж болох юм гэцгээж буй.  Нөгөөтэйгүүр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрыг М.Энхболдтой ойр, нэг үгээр сүүлийн үед баахан ярих болсон МАНАН-г байгуулсан гэдэг. Тиймээс С.Эрдэнийн “хөтөлгөө морь” гэж харагдаж буй Зон олны нам нь МАНАН-гаас төрсөн будан болж таарах гээд байгаа юм. АН-аар нэг иймэрхүү сонин хачинтай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.10  ДАВАА  №117  (6084)  
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

2 цаг 7 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

5 цаг 46 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

12 цаг 8 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

12 цаг 8 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

12 цаг 8 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин