Ц.Оюунгэрэл: Төрийн ордонд хүний амьд явах эрх зөрчигдсөн

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Өнгөрсөн сарын 17-нд харамсалтай үйл явдал тохиосон. Та МОАН-ыг талийгаач Г.Батхүүтэй хамтран үүсгэн байгуулж байсан шүү дээ? -Тийм ээ. Ойрд гунигт мэдээ олон сонсч байна. Манай талийгаач Д.Арвин, Г.Батхүү хоёр парламентад нэг ширээнд сууж байсан. Бие биеэ хөгжөөж, хошигнодог найзууд байлаа. 2016 онд бид УИХ-д хамт сууж байхад ардчиллын 25 жилийн ой тохиосон. Тэр ой нэг л нам гүм өнгөрсөн. Тухайн үед Г.Батхүү, А.Бакей бид хэд Монголын ардчилалд тэмдэглэх юм байхгүй юм уу. Бид ямар үнэ цэнэтэй зүйл бүтээсэн билээ. Сүүлийн 25 жилд ардчиллаас ямар сургамж авч, үнэт зүйл бүтээв гэж ярьж байгаад  МОАН-ыг байгуулахаар болсон юм. Энэ санаачлагын гол зорилго нь  ардчиллын үнэт зүйлийг хойч  үедээ  өвлүүлэн үлдээх, залуучуудад зааж сургах, гэгээрүүлэхээр архив үүсгэж өөрөөр хэлбэл, үнэт зүйлд консравтив хийх ТББ-ыг байгуулсан юм. Үүний дараагаар  ардчиллын 10 үнэт зүйлийг томъёолсон. Хамгийн эхэнд бичигдсэн үнэт зүйл бол Монголын ардчилал тайван замаар ирсэн. Нэг ч цонх хагалаагүй маш тайван замаар ардчиллыг эхлүүлсэн. Нэгнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдахгүйгээр хэл амаараа хоорондоо ярилцаад үүссэн асуудлаа шийддэг байх нь хамгийн үнэ цэнэтэй соёл юм. Энэ бүхэнд талийгаачтай хамтарч ажиллаж байлаа. -Талийгаач өөрөө ардчиллын илэрхийлэл байсан даа? -Түүний соёлын өвийг дээдэлсэн зан чанар нь ардчиллын үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Өөрөө морь уяадаг “Толин хул”-ыг дээдэлж ямар гоё дуу бүтээсэн билээ. Угаасаа соёлын өв, тэр дундаа ардчиллын үнэт зүйлийг  тээж, түгээн дэлгэрүүлэх чинхүү хүсэлтэй хүн юм гэдэг нь сэтгэл зүрхнээс нь харагдаж байсан. 1990 онд хэдэн залуус жагсч байгаад ардчилал гэдэг юмыг хийсэн. Одоо коммунизм байгуулсан ч болно хэмээн явцуу бодлоор савалж болохгүй. Нэг үеийнхний бүтээсэн үнэт зүйлийг тодорхойлж дараагийн үедээ үлдээх зарчим дээр суурилсан байгууллага. Одоо ч энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нөгөөтэйгүүр талийгаач маань АН-ын дэд даргаар томилогдоод байсан. Бидэнд юу гэж захисан вэ гэвэл “Бид хоёр жил ардчиллын үнэт зүйлийн тухай ярилаа. Одоо энэ үнэт зүйлээ намынхаа үнэт зүйл болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай” гэж хэлж байсан. Гэтэл үнэхээр харамсалтай зүйл боллоо. -АН-ын зүгээс ОУПХ-нд хандсан. Та энэ асуудалд илүү анхаарч ажиллаж байна уу? -Хэргийн нөхцөл байдал цагдаагийн эрх мэдлээс хэтэрсэн орчинд төрийн хамгаалалтай газар болсон учраас Монгол Улсын цагдаа, хууль хүчнийхэн хараат бусаар нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэлтэй гэж бодож байна. Тиймээс ОУПХ-нд хандсан. Одоогоор тэр талаар албан ёсны хариулт ирээгүй байна.  Ямар ч байсан эхний ээлжинд бидний хүсэлтийг хүлээн авсан. -Хандаж байгаа гол үндэслэл нь юу вэ? -Хэрэв талийгаач гудамжинд явж байгаад унасан бол хүн тааралдаад хамгийн түрүүнд түргэн дуудна. Дараа нь цагдаа дуудна. Гэтэл талийгаачийн энэ үйл явдлыг хамгийн түрүүнд харсан хүн хамгийн эхэнд Тагнуулын байгууллагыг дуудсан байдаг. Тэгээд цагдаа, эмчийг дуудсан юм билээ. Тэгэхээр энэ хүний амь насыг аврах үйл ажиллагаа дарааллаар бол хамгийн сүүлд явагдсан. Амь насыг аврах боломжгүй болсон хойно эмч ирсэнд их гомдолтой байна. Эндээс ажиглахад хүний амь нас аврах үйлдлийн дэс дараалал яагаад алдагдсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд эрх мэдэл саад болсон. Төрийн ордны хамгаалттай, дархан цаазат дархлаатай, тагнуулын мэдэлд байдаг тэр орчинд эмчийг оруулах уу, үгүй юу гэдэгт зөвшөөрөл өгөх, авах гэсээр бүтэн цаг алдсан. Үүнээс ажиглахад монгол хүний үндсэн эрх болох хамгийн эхэнд биелэгдэж байх ёстой амьд явах эрх зөрчигдсөн. Хамгийн түрүүнд, эрх мэдэлдээ үйлчлэх гэсэн дэс дараалал тогтжээ. Хүний амь эрсдэж байхад эмч дуудахаас илүүтэй тагнуулынханд хамгийн түрүүнд сонсгож байгаа нь хүний амьд явах эрхийн үнэт зүйл энд алга. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгосон хүний эцсээ хүртэл амьд явах эрх Төрийн ордонд олгогдоогүй. Үүнээс эхлээд энэ үйл явдал эргэлзээ төрүүлсэн. Ер нь цаашлаад хэргийн  шалгалт, мөрдлөг зөв явах уу гэдэгт эргэлзэж байна. Хэн, хэний өрөөгөөр орж шалгасан. Хэн тэнд байсан гэх мэтээр асуудлууд ар араасаа  урган гарч байна. Эдгээрт хариулт өгөхөд Монголын цагдаа хүчин мөхөсдөж, хүч хүрэхгүй байна. Тэд одоо болтол мэдэгдэл хийж чадахгүй байна. Түүнчлэн задлан шинжилгээнд ар гэрийнх нь зүгээс хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн эмч оруулъя гэхэд хүсэлтийг нь хүлээж аваагүй, татгалзсан. Зөвхөн эмч биш хүнийг оруулж болно гэсэн. Хөндлөнгийн гэрч оруулахад хүртэл мэргэжил, мэдлэгээр ялгаварлаж хязгаарлалт тавьж, хааж боосон үйлдэл гараад байгаа нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. - ОУПХ улс орны парламентын гишүүдийн аюулгүй байдалд хэрхэн хандаж ямар шаардлага тавьдаг юм бол? -Украинд парламентын ордон руу дайрч байсан тохиолдол бий. Харин  гишүүд танхимд бие биеэ дайрч, доромжлох үйл явдал аль ч улсад байдаг. Манайд ч байнга байж л байдаг. Гэхдээ амь насаа алдаж байсан үйл явдлын тухай сонсч байгаагүй. Яг энэ нөхцөл байдалд ОУПХ ямар байдлаар хандахыг мэдэхгүй байна. Бид ямар хариу ирэхээс үл хамаараад эрхийнхээ төлөө дуугарч байх ёстой. Дараа дараагийн парламентын гишүүдийн амь нас, аюулгүй байдлын баталгаа хэр хангагдах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн аюулгүй байдал ч яригдана. Төрийн ордонд дуртай хүн нь дураар дургихад ямар ч хариуцлага байдаггүй юм байна. Хяналтын камергүй юм байна гэсэн дүгнэлт газар авах юм бол хамгийн аюултай. Тиймээс ОУПХ-ноос ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой, ямар дараалалтай тусламж үзүүлэх, шалгалтыг нь хэрхэн хийж гүйцэтгэх зэрэг зөвлөгөө, стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай. -Яагаад ОУПХ-г онцолж хамгаалалт хүссэн юм бэ. Хэргийг мөрдөх үйл ажиллагаанд энэ чиглэлийн олон улсын байгууллагад хандах боломж байгаа байх л даа? -Зөвхөн парламентын дархлаанд хамгаалалт хүсч хандаж байгаа. Парламентын олон улсын стандартыг мөрдүүлэхээр хандаад байгаа юм. Төрийн ордонд хүний амь нас эрсэдсэн байхад хамгийн түрүүнд ирэх ёстой эмч, цагдаа хамгийн сүүлд ирсэн. Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байдаг төрийн тусгай хамгаалалтай байгууллагын мэдэлд тэр хүн амь насаа алдчихаад тэгтлээ яагаад удав. Ер нь ямар ч газар осол болсон хамгийн түрүүнд амь насыг нь л аврах, амьд байлгах эрхийг нь хангадаг биз дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.6  пүрэв  №115  (6082)
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

7 цаг 40 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

10 цаг 30 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

17 цаг 56 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

17 цаг 56 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

17 цаг 56 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Өчигдөр 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин