Засгийн газрыг огцруулах санал хүргүүлэв

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы үеэр АН-ын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах санал хүргүүлэв.  Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа.  Өмнөх өдөр нь буюу энэ сарын 30-нд  Ардчилсан намаас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг орон даяар зохион байгуулсан. Энэхүү жагсаалын үр дүнд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  АН-ын зөвлөлийн дарга  Д.Эрдэнэбат “Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгуурууд ганхаж эхэллээ.  Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг туйлдуулж, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байна. Үүнийг АН эрс эсэргүүцэж байна. Тиймээс Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүллээ.  Авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцруулах ёстой” гэлээ. Түүнчлэн АН-ын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах үндэслэлээ  ийнхүү тайлбарлажээ. -ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа -Иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байна. -Төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна” гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.3  ДАВАА  №112  (6079)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21