ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн VI дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо

2019-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн дэд дарга У.Бямбасүрэн Канад Улсын нийслэл Оттава хотноо 2019 оны тавдугаар сарын 29-31-нд зохион байгуулагдсан “Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн VI дээд хэмжээний чуулга уулзалтад” оролцлоо. Тэрбээр тус чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаанд оролцож нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулснаас гадна тавдугаар сарын 30-нд болсон “Ази-Номхон далайн бүс нутагт олон талт оролцоот нээлттэй засгийг бэхжүүлэх нь” салбар хуралдаанд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, төрийн цахим шилжилтийг ашиглан шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар гаргасан амжилт, цаашид авч хэрэгжүүлэх алхмуудын талаар танилцууллаа. Мөн Дэлхийн банкны засаглалын асуудал хариуцсан захирал ноён Жим Браймпи болон Азийн хөгжлийн банкны хойд Амеркийн бүс нутгийг хариуцсан захирал ноён Барт Идэстэй уулзаж Монгол Улсад нээлттэй, ил тод, хариуцлагатай засгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцан, санал солилцсоноос гадна цаашид Нээлттэй засгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах боломжтойгоо илэрхийлж засаглалын чиглэлийг харилцан судлахаар тохиролцов. ЗГХЭГ-ын дарга  Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн улс орны дэмжлэгийн асуудал хариуцсан захирал Паул Массентай уулзаж Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засгийг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний (ҮАҮТ) хэрэгжилтийн талаар танилцуулав. Цаашид Монгол Улсад уг санаачилгын үйл ажиллагаанд илүү олон талын оролцогчдыг  хамруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, ҮАҮТ-ний хэрэгжилтийг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж НЗТ-ийн зүгээс хамтран ажиллаж дэмжихэд таатай байх болно гэлээ. Чуулга уулзалтад 79 гишүүн орнуудыг төлөөлөн зарим улс орны Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочин төлөөлөгч оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо. “Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлигаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс `орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21