Ерөнхий сайдУ.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

2019-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
  “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов. Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг Та бид сайн мэднэ. Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм. Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв. Арга хэмжээнд нийт зургаан байгууллагын төлөөлөл болсон 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав. Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллагсдын нийт 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг байна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21