Л.Оюун-Эрдэнэ: УБ хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ

2019-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх асуудал гэдгийг онцолсон юм. Мөн нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль бусаар бусдад олгосон зарим газар олголтыг жишээ болгож танилцуулсан юм. Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк”-нд тус бүрийг нь 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч “Улаанбаатар хотын банк” өөрийн мэдэлд авсан байсан талаарх баримт, материалыг тэрээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тодорхойлов. Мөн Олон улсын “Найрамдал” төвийн бүтэц, чиг үүргийг өөрчлөх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.  “Найрамдал” төвийн ойр орчмын газруудыг ч бас өнгөрсөн хугацаанд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон, төрийн тусгай хамгаалалттай бүс, дархан цаазат Богд уулын Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор” барих нэрээр их хэмжээний газрыг олгосон зэргийг тэрээр холбогдох баримтаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Засгийн газар цаашид ийм хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй, таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авна гэлээ. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд замбараагүй, хууль бусаар олгосон газар олголтыг яаралтай цэгцлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна.  Тус ажлын хэсгийнхэн болон Засгийн газрын холбогдох сайд нар ирэх даваа гарагт НЗДТГ-т өнгөрсөн жилүүдийн хууль бус газар олголттой холбоотой асуудлыг судалж, Засгийн газарт эргэж танилцуулахаар ажиллах аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21