Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайдыг хүлээн авч уулзав

2019-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд  Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улс нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Шадар сайд тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрэн, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх нь чухал гэж үздэгээ тодотгов. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын НАХЯ хамтран гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв. Хоёр улсын, ялангуяа хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын  харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байгааг БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэмдэглэв. Цаашид яамдын удирдлагуудын харилцан айлчлалын давтамжийг хадгалах, гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл солилцох, хил орчмын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21