Ажлын хэсэг: Оюутолгойн 34 хувиас бусад нь барьцаанд байна

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг  хэлэлцлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд

 
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
  • Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүх хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред банк”-инд дамжуулан барьцаанд тавьсан.
  • Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
  • Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэдгийг онцолжээ.
 

2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ

  Харин Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт одоогийн нөхцөл байдлын талаар байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.  Түүний мэдээллээс харахад “Оюутолгой” компани одоогоор гурван эх үүсвэрээс 12 тэрбум 460 сая ам.долларын санхүүжилт авсан байна. Хувь нийлүүлэгчдийн  зээлээр таван тэрбум 11 сая ам.доллар, хувьцааны санхүүжилтээр гурван тэрбум 12 сая ам. доллар, төслийн санхүүжилт буюу далд уурхайн бүтээн байгуулалт, гуравдагч этгээдийн зээлээс дөрвөн тэрбум 340 сая ам.долларын санхүүжилт авсан. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтад есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тиймээс 2022 онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. 2022 оноос гүнийн уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор үйл ажиллагаа явуулж эхлээд 2029 он гэхэд ашигтай ажиллаж эхэлнэ. Үндсэн зээлээ хувьцаа эзэмшигчид төлж дуусаад 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэжээ.  

“Рио-Тинто” хөрөнгө оруулагч бус харин мөнгө хүүлэгч компани байна”

  Үүний дараа Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.   УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -“Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. “Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744  сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. “Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй.   УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны нэмэлт гэрээнд  илүү их анхаарал тавьж ярьж ирсэн. Хамгийн анх “Рио-Тинто” компаниас орж ирэхээс өмнөх зургаан тэрбум ам.долларын тал нь орж ирсэн гэдэг асуудал яригддаг. Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж сонссон. Асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Нууцын чанартай хоёр материал бий. Мөн аудитын газраас нууцлалтай ирүүлсэн материал бий.  Энэ хоёр дүгнэлтэд 2015 оны Дубайн гэрээтэй холбоотой мэдээлэл  илүү тусгасан ч Оюутолгой төслийг бүхэлд нь дүгнэхэд чухал ач холбогдолтой материал бий гэж үзэж байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх нь зүйтэй.   УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тийм байтал ямар бүтээгдэхүүнийг хэдээр борлуулаад байна вэ гэдгийг Засгийн газар яагаад мэдэж чаддаггүй юм бэ.  Мөн 34 хувийн өр нэмэгдсээр  одоо бараг нэг тэрбум ам.долларт хүрч байгаа. Яагаад бид энэ хэмжээний өрөнд ороод байна вэ гэдгээ зээлийн гэрээнүүдийг хүү, төлбөртэй нь авч танилцаж болдоггүй юм бэ. Монголын талын ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж яагаад авч болдоггүй юм.   Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Ажлын хэсгийн дүгнэлтийг төгс төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа. Өгсөн материалын хүрээнд шалгалт хийсэн. Бүтээгдэхүүн борлуулах гэрээ, санхүүгийн  модель дээр бид өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж хөрөнгө оруулагч талаас шахаж шаардсаны хүчинд нэг моделийн хувилбараа өгсөн. Үүнд нь  тулгуурлаж санхүүгийн тооцоог хийсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртасгаснаар гэрээ манай талд улам ашиггүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Бүтээгдэхүүн борлуулах гэрээний тухайд хэд хэдэн зүйлийг нууцлалын зэрэгтэй гээд өгөхгүй байгаа юм. Бид хэдэнтээ шахсан. ТЭЗҮ-гийн хувьд  заавал баримтлах баримт бичиг гээд тусгасан байна.   УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ  жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу. ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ. Хоёрдугаарт, 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3  тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Хоёр тал дундаа ашиглаж байгаа  төсөл дээр хяналт тавьж чадахгүй юм бол энэ төсөл цааш нь авч явна гэхэд утгагүй. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгасан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой.   УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутолгой орд бол алт, зэсийн орд. 1500 тонн алттай гээд Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн материалд бий. “Рио-Тинто” компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бодох ёстой. Өнөөдөр зээл төлж байгаа бидний мөнгө манайд татвар төлж буй мөнгөнөөс өндөр. Сүүлийн жилүүдэд ААН-ийн орлогын албан татвар нь буурчихсан. 2015 онд 166 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум болтлоо буурсан. 2018 онд мөн 2017 оныхтой адил хэмжээний мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийн менежментийн баг зургаан хувиа авахдаа  зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг. Дэлхий дээр ийм компани гэж байх уу. Менежментийн баг ашигтай ажиллуулахын төлөө ажиллах ёстой байтал зардлыг өсгөдөг ийм менежментийн компани дэлхийд байхгүй. Энэ бол биднийг доромжилж байгаагийн хэлбэр. Тиймээс зардлаа өсгөсөн. Ингээд ААН-ийн орлогын албан татвар нь 10 дахин буурсан. Ийнхүү ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дууссанаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.30 пүрэв №111 (6078)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

3 цаг 1 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

6 цаг 40 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

13 цаг 2 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

13 цаг 2 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

13 цаг 2 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин