“Цэц онолын шүүх юм бол иргэдийн сонгох эрхийг хамгаалах байсан”

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс ирэх сарын 30-нд товлогдоод байсан нөхөн сонгууль болох эсэх, Хэнтий аймгийн 17 мянган иргэн төрд төлөөлөлтэй байх үгүй нь тодорхойгүй болов. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч, доктор Л.Мөнхсайхан, Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэж байна.  

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 2020 онд ч сонгууль явуулахаа больё

-ҮХЦ-ээс иймэрхүү шийдвэр гарах болов уу гэсэн таамаг бидэнд байсан. Гэхдээ цэцийн гишүүд дунд нэр төрөө боддог, хуулиа дээдэлдэг хүн байж магадгүй гэж харсан. Гэтэл Цэц дахиад жүжиг тоглолоо. Цэцийн тоглож байгаа жүжгийн дүрмээр явъя гэж бодъё л доо.  ҮХЦ хуулийн утга асуулга ярих биш онолын шүүх болсон байна гэж ойлгосон. Хэрэв тийм бол Үндсэн хуулийн гол онол нь юу юм. Ардчилсан төрийн тогтолцоо. Түүний гол суурь нь ард түмний сонгох эрх юм. Түүнд хэн ч ямар ч шалтгаанаар саад учруулж болохгүй. Ард түмэн хамгийн эхлээд, номер нэг гэдэг л онол байхгүй юу.  Гэтэл нөгөө онолын шүүх гээд томроод байсан Цэц өнөөдөр ард түмний сонгох эрхэнд удаа дараа халдлаа. Үндсэн хуулийн утга санааг дарангуйлал руу явуулж байна.  Өмнө энэ нөхөн сонгуулийн асуудал дээр нэг хүний сонгогдох эрхийг хамгаалахын тулд 17 мянган иргэний сонгох эрхийг хаасан шийдвэр гаргасан. Одоо эрхийг нь боолоо.  Хэрэв үнэхээр онолын шүүх юм бол сонгох эрхийг л нэгдүгээрт тавих ёстой байсан юм.  Гэтэл  Цэцийн энэхүү шийдвэр МАНАН-гийн дарангуйлал үргэлжилж байгааг харуулав.    ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах гээд байна.  Хэрэв төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. Монгол Улс өнөөдөр дарангуйллын тогтолцоо руу, хариуцлагагүй төр рүү буцаж орлоо. Төрийн эрхийг хууль бусаар авдаг төр өнөөдөр улам баталгаажаад байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлээд ялдаг. ЖДҮ-гээс зээл авсан ч болдог шинэ дарангуйлал руу орлоо.  Мөн өнөөдрийн Үндсэн хууль дампуурчихлаа.  ҮХЦ, Шүүх, Засгийн газар нь худлаа юм байна.  Өнөөдөр Цэц ийм утгагүй шийдвэрээрээ Үндсэн хууль, цэц өөрөө дампуурсан гэдгээ харуулсан.  Тиймээс бид Шинэ дээд Үндсэн хуулиа танилцуулаад нэлээд хугацаа өнгөрлөө.  Энэ хууль батлагдсан цагт л Монголд шударга ёс тогтох юм байна.  Одоо бол шударга бусын хонгил хэвээрээ байна. Шинэ МАНАН төрлөө. Үүнийг засаж залруулж, татан буулгахын төлөө бид тэмцэнэ.  

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: Цэцийн хууль дээдлэх зарчим байхгүй болжээ

  -Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуультай холбоотой асуудлаар семинар, хэлэлцүүлэг гэмээр юм хийлээ.  Гаргасан шийдвэрийг нь харахад  монголд төр засаг байгаа эсэх нь эргэлзээтэй болж байна.  Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль болно гэж удаа дараа зарлаж, намуудыг бүртгэдэг. Бөөн ажил болдог.  Гэтэл эргээд Үндсэн хуулийн цэцээр дамжуулж нөхөн сонгуулийг зогсоодог байдал хэрээс хэтэрлээ. Нэг удаагийн сонгууль явуулж чадахгүй байгаа УИХ-д ямар дүгнэлт хийх вэ. Энэ УИХ үнэхээр ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ гэдэг байгууллага үндсэндээ байхгүй болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.  Нэг хүнд зориулж Эрүүгийн хуулийг хүртэл өөрчилдөг шигээ Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болиулж байгаа нь иргэдийн цаашлаад монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байна.  

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн доктор Л.Мөнхсайхан: Нөхөн сонгуулийг хууль бусаар зогсоолоо

  -ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг ҮХЦ-ийн дарга гаргаж  ирсэн.  ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа юм.  Гэтэл хэдэн эрхзүйч нараар гомдол гаргуулаад, танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж, хуулийг гуйвуулсан асуудал боллоо. Би судлаач хүний хувьд дөрвөн цаг хуралдаанд нь сууж, бүгдийг анхааралтай ажигласан. ҮХЦ иргэдэд зөв шийдвэр гаргаж байгаагаа харуулахыг хичээж, жүжиглэсэн.  Хэнтийн ард түмэн төлөөлөлтэй байх албагүй.  УИХ 75 гишүүнтэй байхад хангалттай очиод ажиллачихна гэсэн яриа хүртэл гарлаа.  ҮХЦ өргөдөл мэдээллийн дагуу зөвхөн маргаан үүсгэдэг. Маргаан үүсгэхийн тулд УИХ-ын гишүүн байсан Г гэдэг хүнийг үндэслэлгүйгээр УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихлөө гэдэг маргаан үүсгээд, улмаар хэлэлцүүлгийн шатанд тэр нь Үндсэн хуулийн харьяаллын бус асуудал болмогц өргөдөл мэдээлэлд дурдагдаж байгаа асуудлаар дүгнэлт гаргаад, зохион байгуулагдах гэж байсан сонгуулийг зогсоочихлоо. Сонгууль яваад эхэлчихсэн. Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг хөндлөнгийн хэн ч хааж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Гэтэл үүнийг ҮХЦ зөрчиж зогсоочихлоо. Хоёр удаа улс төрийн намууд хөрөнгөө гаргаж бэлдлээ, нэр дэвшигчдээ тодруулж, ард түмэнтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонслоо. Гэтэл дундаас нь зогсоох гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Иргэн Г нь хэрэгт холбогдсон учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь ҮХЦ-ийн маргаан биш гэдгийг хуульчид маргалдангуут өөрчилж, УИХ төсвийн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг ҮХЦ гаргалаа. ҮХЦ өөрийн харьяаллын бус асуудлаар маргааныг шийдвэрлэхээс татгалзана гэсэн заалт бий. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Төсвийн хууль зөрчсөн талаар өргөдөл, маргаан гараагүй байсан атал ийм шийдвэр гаргасан нь ҮХЦ-ийн шийдвэр нь Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хууль түүний үг, үсэг, утга санаанд бүрэн нийцсэн тохиолдолд хууль ёсны болно. Эс нийцвэл хууль ёсны бус гэж хуульдаа заачихсан. Хууль зөрчсөн шийдвэрээ ҮХЦ засах ёстой. ҮХЦ нөхөн сонгуулийг хууль бусаар зогсоолоо.  

Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр: Иргэдийнхээ сонгох эрхийн төлөө тэмцэнэ

  -МАН-ын захиалгаар ҮХЦ ээлжит жүжгээ тоглолоо. Өмнө нь яг ингэж эрх баригчдын захиалгаар сонгуулийг цуцалж байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход  Хэнтийчүүд С.Ганбаатарыг дэмжиж гаргасан байдаг.  Тэгэхээр энэ удаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяраас айж байна. Энэ сонгуулийг хийх хүсэлгүй байна. 2018 онд 4000 орчим иргэний төлөөлөл Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийг болгож өгөөч гэж шаардлага тавьсаар байхад авч хэлэлцдэггүй. Хэнтий аймгийн иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхгүй байна. МАН ҮХЦ-тэй хуйвалдаад, иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна. Иргэдийнхээ сонгох эрхийн төлөө бид тэмцэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.29  лхагва  №110  (6077)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 22 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21