ҮХЦ иргэдийн сонгох эрхийг хаасан шийдвэрийг дахин гаргав

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн болон нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.  

УИХ 15 хоногийн хугацаанд хэлэлцэн шийднэ

  Өглөөний 09:30 цагаас эхэлсэн хуралдаан өчигдөр орой 17:00 цаг хүртэл үргэлжилж, шийдвэрээ танилцууллаа.  Цэц нөхөн сонгуультай холбоотой асуудлыг ийнхүү хоёр дахь удаагаа хэлэлцээд сонгуулийн өдрийг товлосон УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.  Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэв.  Ингэснээр Д.Гантулга бүрэн чөлөөлөгдөж, харин ирэх сарын 30-нд товлогдсон 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна.  Одоо Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, парламент 15 хоногийн хугацаанд хэлэлцэх юм.  УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сард гишүүнээсээ түдгэлзэж байв.  Үүнээс хойш  нэг  жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл тухайн тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй байна.  Өнгөрсөн аравдугаар сард нөхөн сонгууль болох байсан ч мөн л  Цэц дээр маргаан үүсч хойшлуулж байв.  Өчигдөр энэ үйл явдал дахин давтагдлаа.  

Хэнтий аймгийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг хамгаалан жагсав

  Хэнтий аймгийн 42 дугаар тойрог 17 мянган сонгогчтой. Өчигдөр эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах жагсаал ҮХЦ-ийн хуралдаантай зэрэгцэн цэцийн үүдэнд болов. Жагсаалыг МАХН болон АН-ын  эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан.  Тэд “Үндсэн хуулийн цэцийг шударга бус ажиллаж байна.  Иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна. Сүүлийн үед хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг их гарч байгаа нь нийгмийг эмзэглүүлж байгаа. Үндсэн хуулийн цэц шударга ажиллах хэрэгтэй. Д.Гантулгын хэрэг дээр маргаан үүсгэх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.     Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц эрх баригч намтай хуйвалдаж, нөхөн сонгуулийг удаа дараа хойшлуулж байна.  Уг нь хүний сонгох эрх, төлөөллөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг нь Үндсэн хуулийн цэц хангах ёстой юм. Гэтэл улс төрийн хүчний талд шийдвэр гаргаж байгаа нь цэц өөрөө шударга бусын хонгилын нэг хэсэг гэдгээ зарлаж байна. Өнөөдрийн  төр засгийн тогтолцоо болохгүй байна.  МАНАН-гийн бүлэглэл нураагүй байна гэдгийн том жишээ энэ болж байна” гэлээ. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ  “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн зөрчлийг арилгуулах шийдвэр гаргадаг байгууллага. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүмүүс ярьдаг.  Харин сүүлийн жилүүдэд энэ газар эрх баригчдын дохиогоор ажиллаж шийдвэр гаргадаг байгууллага болжээ. УИХ-ын гишүүн өөрөө хүчингийн хэрэгт холбогдчихоод сайн дураараа өргөдлөө өгсөн байхад энэ асуудлыг цэц хэлэлцэж байна.  Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн зөрчил үүнээс олон газар байна.  Тэр бүхнийг хэлэлцэхгүй атлаа хэн нэгэн албан тушаалтны албан тушаалын асуудлыг хэлэлцэх болохоор маргаан үүсгээд сууж байгаа нь харамсалтай байна” гэлээ.  

Д.Лүндээжанцан: УИХ ёсзүйн асуудлаар шийдвэрээ гаргасан

  Өчигдөр болсон цэцийн хуралдааныг Д.Одбаяр даргалж,  УИХ-ын итгэмжлэн төлөөлөгчөөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,  УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон.  Харин мэдээлэл гаргагч талаас судлаач Д.Ганхуяг, Ууганбаяр нарын таван төлөөлөгч хуралдаанд оролцов.   Д.Гантулгыг түдгэлзүүлсэн асуудлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ийн тайлбарлав. Тэрээр “УИХ-ын гишүүн ёс зүйн үүднээс өргөдлөө өгсөн.  Жирийн иргэн болж байгаад үнэн зөвөө тодруулна. Энэ бол миний хүсэл зоригийн асуудал гэсэн.   Түүнээс биш парламент тулган хүлээлгэж тэр хүсэл зоригийнх нь эсрэг өргөдөл өгүүлээгүй.  Тэр хүн ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдсөн. УИХ ёсзүйн асуудлаар л шийдвэрээ гаргасан” гэлээ.  Мөн хуралдааны үеэр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.28  мягмар  №109  (6076)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21