Цэц: Нөхөн сонгууль товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн

2019-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /05.27/ болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.  Өглөөний 09.30 цагаас эхэлсэн хуралдаан сая 17.00 цагт шийдвэрээ танилцуулсан.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэв.  Үндсэн хуулийн Цэцээс энэхүү шийдвэрээ УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ энэ шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх юм. Эх сурвалж:www.polit.mn  
Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

11 цаг 46 мин
Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

12 цаг 14 мин
Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Өчигдөр 10 цаг 27 мин
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Өчигдөр 09 цаг 28 мин
Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Уржигдар 10 цаг 55 мин
“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

Уржигдар 10 цаг 53 мин
Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

2026-07-14
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2026-07-14
АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

2026-07-13
“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13