МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөнө

2019-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх сарын 30-нд УИХ-ын нөхөн сонгууль болно. Хуулийн дагуу сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдөр тодруулж, СЕХ-нд бичиг баримтыг хүргүүлэх ёстой. Тэгвэл МАХН-ын бага чуулган  өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэр дэвшигчээ тодруулав.  Энэ сунгаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр нар өрсөлдсөн. Ардчилсан зарчмаар бага чуулганы гишүүдийн саналыг хураахад Н.Энхбаяр 91.6 хувийн саналыг авч МАХН-аас нөхөн сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа.  Энэ удаагийн бага чуулганд 111 төлөөлөгч  оролцсон байна.  

Н.Энхбаяр: ИРГЭДИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ СЭРГЭЭНЭ

  Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Манай нам хуулийн дагуу ажилладаг.   Өнөөдөр бага чуулганы салбар хуралдаан амжилттай хуралдаж, ардчилсан зарчмаар  нэр дэвшигчээ тодрууллаа. Надад итгэл хүлээлгэж,  МАХН-аас нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон гишүүддээ баярлалаа. 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой нийгэмд янз бүрийн байр суурь яригдаж байна. Эрх баригчид маань энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар  нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа.  Итгэлийг нь даагаагүй шүү дээ гэдгээ мэдэж байгаа.  Тиймээс энэ сонгуулийг удаа дараа хойшлуулж байна.  Одоо ч гэсэн  Үндсэн хуулийн цэцийг оролцуулан сонгуулийн үйл ажиллагааг зогсоохоор бэлтгэл ажлаа хийж байгаа нь үнэн” гэлээ. Мөн тэрээр “МАН нөхөн сонгуульд аль хэдийнэ ажиллаад эхэлсэн.  Хэнтийн сонгогчид маань хулгайн мөнгийг аваад адилхан хулгайч болох уу үгүй юу гэдгээ эргэцүүлэн бодож тэр мөнгийг нь авсан ч гэсэн шударгаар саналаа өгнө гэдэгт итгэж байна. Хулгайн мөнгөөр явуулсан сонгууль бүхэн Монголын ард түмний амьдралыг доройтуулсан. Ийм гашуун түүх бидэнд бий учраас сонгогчид маань ухаантай учраас тэдэнд найдаж байна. МАН, АН бол луйвраар ялна. Тиймээс энэ удаа шударга сонгууль хийж шударгаар ялъя гэж өрсөлдөж байна. Мэдээж амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүү вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдэрсэн. Ялчихаад байхад ялагдуулж худлаа дүн танилцуулсныг монголчууд мартаагүй. Бусад намд хандаж хэлэхэд энэ сонгуульд бүгдээрээ шударгаар өрсөлдөж үзье. 2016 оны сонгуульд ард түмэн МАН-д итгэсэн.  Гэсэн ч итгэлээ алдсан.  Одоо юу ч яриад ямар ч тогосны өд хатгаад ард түмэн хууртахаа больсон” гэлээ. Мөн тэрээр ард түмнийхээ итгэл найдвараар Их өрийн хэлэлцээрийг явуулж амжилттай тэглэж байсан.  Мянганы зам төслийг хэрэгжүүлж, Баян-Өлгийгөөс Улаанбаатар- Хэнтий-Дорнод гээд хар замаар холбож, одоо ч энэ ажил маань амжилттай үргэлжилж байна.   “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан боловсруулж, хийсэн. Энэ бүхнийг би ганцаараа хийгээгүй.  Ард түмэн надад итгэсэн, би тэр итгэлийг зүтгэлээр хариулсан. Одоо сонгогчдынхоо итгэлийг сэргээе. Сэргээхийн төлөө зүтгэж чадна гэдгийг тодотгож байлаа. Ийнхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга Н.Энхбаяр ирэх сарын 30-нд болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөхөөр боллоо.
Хийж бүтээсэн томоохон ажлаас товчхон дурдвал: -Мигжид Жанрайсиг бурханыг сэргээн бүтээх ажлыг хариуцсан, -“Мянганы зам”-ыг санаачлан эхлүүлсэн, -Оросын их өрийг тэглэх ажлыг удирдсан, -Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн, -“Эрчим хүчний нэгдсэн сүлжээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр бүх сумыг гэрэл гэгээтэй болгосон, -Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн, -“Хүүхдийн цай” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн, -“Мянганы сорилтын сан”-гийн шугамаар 280 сая ам.долларын хэмжээний буцалтгүй тусламж авсан, -“Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть”-ийг монголоор орчуулан хэвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн, -“Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг санаачлан батлуулсан байдаг.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.27  Даваа  №108  (6075)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 22 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21