Ж.Бат-Эрдэнэ: Гишүүд тойргийн сэтгэлгээтэй тогтолцоогоо өөрчилье

2019-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Сошиалын сонин ” буландаа энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн жиргээг онцоллоо. Тэрээр нүүр номондоо “Харах өнцгөө өөрчилье” хэмээжээ.   -УИХ-ын гишүүд бид иргэдээсээ сонгогдсон тэдний хүсэл зорилгыг амьдралд хэрэгжүүлэх хууль болгон баталгаажуулах үүрэгтэй элч төлөөлөгчид юм. Бид түүнийгээ мэдэхгүй ч биш мэдэж байгаа л даа. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ арай л өөрөөр хийгээд байна. Бидний санаа зовж явдаг зүйл бол мэдээж улс орны хөгжил. Энэ улс орныг бид 76 гишүүн өөрсдөө хөгжүүлчих юм шиг бодож гүйцгээгээд байна. Төсвийн таван төгрөгөө далан зургаа хувааж хэдэн барилга байшин болгочих, гудамж талбай засчих л гээд яваад байна. Үүнийгээ бид улс орондоо хийж буй бүтээн байгуулалт гэж харж байна. Тийм биш ээ. Хэдүүлээ харах өнцгөө, тойргийн сэтгэлгээтэй тогтолцоогоо өөрчилье. Энэ улс орныг бид биш улс орныг ард иргэд аж ахуйн нэгж хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөгжүүлдэг юм. Бид тэдэнд бололцоог олгох биш харин ч өмнүүр нь орж тэдэнд эсрэгээр ШАВАР болж байна. Бид бол хөгжүүлдэг хийдэг хүмүүс нь биш харин хийж бүтээх боломжийг нь олгож ажиллах амьдрах нөхцлийг нь бий болгох түүнийг нь чиглүүлэх хуульчлах, гаргасан хууль дүрэм хэрэгжиж байгаад нь хяналт тавих л үүрэгтэй хүмүүс юм. Иргэддээ зах зээлийн зарчимд нь ажиллах бүтээх боломжийг нь олгох ёстой юм. Бид чөлөөт зах зээл нэрээр гуч гаран жил бизнесийг сул хаясан. Одоо бид бодлоготой зохицуулалттай зах зээлд орох хэрэгтэй байна. Ингэхийн тулд хамгийн бага өрхийн үйлдвэрлэлээсээ эхлээд том мига төсөл хүртлээ иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжмээр байна. Хэн байх нь хамаа алга. Хэн нэг нь хийж бүтээж л байвал тэр болгоныг дэмжье. Ийм л төрийн бодлоготой болъё. Урт хугацаанд улс орноо бүсчилсэн байдлаар харсан үйлдвэрлэл үйлчилгээ худалдааг дэмжсэн бодлогын том тогоотой болъё. Харин өөрсдөө энэ тогооноос хүртдэггүй л байя. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21