Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилоод байсан юм. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн  байгууллагуудын  албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргажээ. Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын 169-р тогтоол гарсан байна. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгажээ. Гэвч зориулалтын бусаар зорилтот бус зээлдэгчдэд их хэмжээний зээл олгосон цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна. Энэ дагуу улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслүүдийг сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав. Мөн “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий 9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд,
  • - Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
  • - Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.
  • - Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн
  • - ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.
  • - 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн.
  • - Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй зэргийг шалгалтын дүгнэлт, материалд дурьдсан байна.
Хөгжлийн банкыг шалгах үеэр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй бүх ААН, иргэнд холбогдохматериалыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд руу өнөөдөр шилжүүлж буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

9 цаг 3 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

11 цаг 53 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

19 цаг 20 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

19 цаг 20 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

19 цаг 20 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22