Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банк нэг зээлийг найман удаа сунгасан

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайланг танилцууллаа. Тэрээр “Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. Өнөөдрийн байдал Хөгжлийн банк эргэн төлөлт хийж чадахгүй аж ахуйн нэгжид зээл өгсөн асуудал байгаа. Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент зэрэг есөн компанийн ноцтой зээлдэгч нарын асуудал байгаа.  Хөгжлийн банк нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгадаг. Зарим зээлийг бүр найман удаа сунгасан тохиолдол ч байна. Хүүтэй, бага хэмжээний зээл олгодол явдал банкин дээр бий болгосноос болж арилжааны банкуудтай өрсөлддөг. Дэлхийн нийтлэг үйл ажиллагаатай банкуудаас өөрөөр явж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.   Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн. 2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний хохирол хүлээсэн.  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.  Чингис, Самурай, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.   Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21