Ч.Улаан: Хятад руу мах экспортлож байгаа зарим үйлдвэрийг зогсооно

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Засгийн газрын өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн. Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд үнээр Нийслэлд 127 чиглэлд борлуулж байна. Махны үнийн өсөлтөд  нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд Нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг. Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах БНХАУ-тай хийсэн протоколд итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эдийг хэрэглэх гэрээний үүрэгтэй. Гэтэл зах зээл дээрээс шууд түүхий эдээ бэлдэж байна. Эсвэл зах зээл рүү орох замд нь тосч түүхий эд бэлтгэж байгаа нь буруу юм. Энэ нь эрүүл ахуйн шаардлагыг ч хангахгүй байгаа юм.  Тиймээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулж, экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Хятадын махны үйлдвэрүүд дулааны аргаар мах боловсруулж хомсдол үүсгэсэн. Иймд Хятад руу экспортлох маханд квот тогтооно. Зарим хятадын үйлдвэрүүдийг зогсооно. Ингэхдээ тухайн жилийнхээ малын өсөлт, махны нөөцлөлтөөс үүдэж, жил бүр квотыг тогтоож байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны маханд квот тогтооно. Мөн дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьж байна. Яамнаас хийсэн судалгаагаар 100 мянга гаруй гурил үйлдвэрлэх боломж байна. Шинэ ургацын гурилтай золгох хүртэл гурилын хэрэгцээг дотоодоосоо хангах боломжтой. Үнэ ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байгаа юм. Төмс хүнсний ногооны хувьд зах зээл дээрх өнөөдрийн байдлаарх хангамж тогтвортой байна. Ирэх сараас зоорийн ургацууд гараад ирэх учраас харьцангуй тогтвортой байдлаар шинэ ургацтай золгоно гэж тооцоолж байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

20 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21