Зургаан настнууд эрдмийн баяраа тэмдэглэлээ

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Цэцэрлэгийн ширээнээс дөнгөж гараад эрдмийн их өргөөний эзэн болсон “Шавь” цогцолбор сургуулийн зургаан настнууд уншиж, бичиж сурсан баяраа тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн хошой тэргүүний тус сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан 700 гаруй хүүхэд нийслэлийн соёл амралтын хүрээлэнд инээд хөөр цалгиулан өнжсөн юм. Энэ үеэр тус сургуулийн захирал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, клиник профессор Д.Тунгалаг “Эрдмийн баяраа тэмдэглэнэ гэдэг хүний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан өдрүүдийн нэг. Эцэг эхчүүд маань бяцхан үрсээ хоёр дахь гэр болсон сургуульд нь хөтөлж ирээд, эрдэм сургахаар тэмүүлсэн нь саяхан байлаа. Хүүхдүүд маань өнөөдөр уншиж, бичиж, бодож сурчихсан, сурагч хэмээх алдрыг хүртэж, аав ээж, эмээ өвөө, эрдэмтэн багш нартаа сурч мэдснээ тайлагнаж байна. Манай сургуульд 700 гаруй хүүхэд нэгдүгээр ангийн 15 бүлэгт суралцаж байна. Энэ олон хүүхдийн минь сэтгэл шингэсэн энэ өргөө мөнхийн гэрэл гэгээ, баяр баясгалангаар бялхаж байдаг. Эрдмийн өргөөний гэрэл гэгээ бүхэн өөдөө гарч, сурсан мэдсэн зүйлээрээ шавь нар маань бахархаж, үүгээрээ Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулах торгон замыг бүтээгчид нь багш нар минь байдаг. Энэ сайхан эрдмийн баярыг зохион байгуулж байгаа эцэг эхчүүд, хамт олондоо, эрдэмтэн багш нартаа баяр хүргэе. Дүүргийнхээ хамгийн их хүн амтай, хөдөөнөөс голдуу суурьшиж ирсэн иргэдийн хүүхдүүдийг хүмүүжүүлж байна. Энэ жилийн нэгдүгээр ангийнхнаа харахад эцэг эхчүүд маань харьцангуй залуу болжээ. Тиймээс хүүхдүүдийнхээ сурч, мэдэх боломж, сургуулийн үйл ажиллагааг дэмжих их тэмүүлэлтэй байгаа нь анзаарагддаг. Ах эгч, аав ээж нь энэ сургуульдаа сурч байсан болохоор үр хүүхдээ төрөлх сургуульдаа сургах гэсэн тэмүүлэлтэй, үе уламжилсан эрдмийн өргөө гэдгээрээ бид бахар­хаж байна. Одоо сурч байгаа 700 хүүхэд 10-20 жилийн дараа Монгол Улсын нэрийг гаргасан мундаг иргэн болж төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн юм. ”Шавь” цогцолбор сургуульд давхардсан тоогоор урлаг, спортын 25 дугуйланд 3000 гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний амжилт нийслэл, дүүрэг гэхгүй, тив алгасан дуурсч байна. Ялангуяа, 100 буудалт даамаар дэлхий нийтэд танигдах болсон. Мөн монгол бүжгийн гайхамшгийг түгээсэн сурагчид нь БНСУ-д болсон олон улсын тэмцээнээс Ганпри шагнал хүртсэн бол АНУ-ын Вашингтон хотноо болсон хүндийн өргөлтийн тэмцээнд тус сургуулийн XI ангийн сурагч V байр эзэлсэн байна. Авьяас билэгтэй хүүхдүүд, тэдэнд зааж сургадаг эрдэмтэн багш нарын амжилт жилээс жилд дээшилж байгаа хэмээн Д.Тунгалаг багш бахархан ярьж байлаа. Мөн энэ хичээлийн жилд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьж байгаа аж. Мөн ЖАИКА олон улсын төслөөр хичээлийн Б байранд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламжийг иж бүрнээр нь шинэчлэх ажил ирэх сард эхэлнэ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хичээлийн А байранд биеийн тамирын заалны төсөл хэрэгжиж байгаа. Энэ жилээс хүүхдүүдийг тэгш хамруулах төсөл хэрэгжүүлэх гэнэ. Сургуульд элсээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн дунд зөв сургах, тэдэнтэй хамт төлөвшүүлэх, нийгэмшүүлэх төсөл хэрэгжиж байгаа аж. “Шавь” цогцолбор сургууль хичээлийн гурван байртай. Нэг байр нь 1966 онд ашиглалтад орсон. Олон жил ашигласан болохоор даац, эдэлгээ нь муудсан. Энэ талаараа хотод хандчихсан байгаа. Гурван байрны гадна талын зам тээврийн орчин, аюулгүй байдалд анхаарах шаардлага тулгараад байна. Сургуулийн зүгээс эцэг эх болон өөрсдийнхөө хэмжээнд хурд сааруулагч, хашлагыг хийж байгаа ч энэ нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Замын цагдаагийн газар эсвэл нийслэл, дүүргээс замтай ойрхон байдаг ялангуяа, гэр хорооллоос ирж суралцаж буй хүүхдүүдийн зам, тээврийн аюулгүй байдлыг бодлогын хэм­жээнд шийдвэрлэхэд анхаарах шаард­лагатай байна. Бид одоо жолооч нарт хандаад захидал хүртэл би­чиж байна. “Ах аа, эгч ээ, бид энд зорчиж байна шүү. Та өнөөдөр хурдаа сааруулаарай” гээд бичиж байна хэмээн захирал багш хийж байгаа ажлынхаа талаар ийн ярьсан юм. А.Тунгалагтамир: Зургаан настнуудын өөртөө итгэлтэй зан амжилтын үндэс болдог   Мөн энэ үеэр тус сургуулийн 1в ангийн багш, Боловсролын тэргүүний ажилтан, клиник профессор, үндэсний сургагч багш А.Тунгалагтамиртай ярилцлаа.    -”Шавь” цогцолбор сургуулийн 1в ангийн эрдмийн баяр болж байна. Анги удирдсан багшийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Бяцхан шавь нар минь А үсгээ сурч, 10 хүртэл тоолж, эрдмийн анхны гараагаа надаар дамжин эхэлж байгаад их баяртай байна. Хүүхдүүд маань бүгд уншиж, бичиж сурлаа. Энэ өдөр тэдэнд бас миний хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан өдөр боллоо. Бяцхан шавь нартаа илүү их амжилт, сурч мэдэхийн хүсэл тэмүүлэл ерөөе. Шавь нар минь сайн хүн болж төлөвшөөд, хүнд үгүйлэгдэж, үргэлж хамгийн хэрэгтэй хүн нь болж өсч төлөвшинө гэдэгт итгэж байна. -Та боловсролын салбарт олон жил ажилласан хүний нэг. Энэ хугацаанд хэчнээн шавь төрүүлэв? -Би боловсролын салбарт 23 жил ажиллаж байна. Тоогоор илэрхийлбэл дөрвөн удаа тавдугаар анги төгсгөлөө. Үүгээр тооцвол 600-700-гаад шавь бий. -Энэ насны хүүхдийн онцлог нь юу байна вэ. Эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой юм бол? -Зургаан настнууд найман настнаас сэтгэхүйн хувьд ялгаатай. Тоглож, ярих гээд байдаг. Бас эхэлснээ дуусгана гэж байдаггүй. Маш их “Би” төвтэй улс. Өөртөө итгэлтэй. Сайн хүн болж төлөвшихийн гараа болсон өөртөө их итгэлтэй байх цаг үе нь бий болчихсон байдаг. Энэ чанарыг нь ээж аавууд маань цаашид сайн дөрөө болгож авч явж чадвал ирээдүйд “Би“-гээсээ “Бид” төвтэй нийгэмд сайн хүн болж төлөвших гараа эхлэх юм. -Гэрийн даалгавраар дамжуулан хүүхдүүдийнхээ бүтээлч чанарыг хэрхэн бий болгох вэ. Энэ талаар эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ? -Хүүхдэд хоёр төрлийн авьяас бий. Нэг нь бүтээлч, нөгөө нь гүйцэтгэх. Бүтээлч авьяас бол тухайн хүүхдийн өөрийнх нь төрмөл авьяас билгийг нэгдүгээрт тавьж, дараагийн алхмаа төлөвлөх хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн “Тэгэх ёстой” гэж хандаад байвал хүүхэд бүтээлч авьяас гэж байхгүй. Харин хүний үгээр, баригдмал сэтгэлгээтэй хүн болж төлөвших гээд байдаг. -Шинээр элсэж байгаа зургаан настнуудын аав ээжүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? -Зургаан настай хүүхдүүд сургуульд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Тэд сургуульд орж байж л бүгдийг сурдаг гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгааг залуу эцэг эхчүүд анзаараад хэрэгжүүлээд байна. Нэгдүгээр ангид орж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хэдиийнэ хөгжөөд ороод ирчихсэн байхад зарим эцэг эх хүүхдээ багшид өгч байж л хөгжинө гэж боддог. Ингэснээр багшид ачаалал нэмэгддэг. Залуу ээж аавуудад хэлэхэд, тухайн хүүхэд маань хамгийн наад захын ойлголт, хэл ярианы хувьд ч хөгжсөн байх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)
ЭОТ:Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордод төс

1 цаг 39 мин
Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

3 цаг 7 мин
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

6 цаг 43 мин
Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

6 цаг 57 мин
Герман улс Энэтхэгийг худалдаа, геополитикийн түншээ болгох сонирхолтой байна

Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц Бүгд найрамдах энэтхэг улсыг зорилоо.

11 цаг 14 мин
Э.Энэрэл: Монгол Улс ардчиллын мөн чанарыг илтгэдэг эрхээ эдлэхээс айсан иргэд, хэвлэл мэдээлэлтэй орон байж болохгүй

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн

11 цаг 14 мин
УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилга, Ерөнхий сайд “Цэгцрэх” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв

Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр. УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр брайль үсгээ

11 цаг 14 мин
Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!

Хотын дарга нар иргэдэд хуулийг дагуу эзэмшүүлж, өмчлүүлдэг 0.07 га газар олгохыг бараг дөрвөн жилийн турш

11 цаг 14 мин
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Өчигдөр 15 цаг 43 мин
Р.Чингисийн оронд хурандаа Н.Лхагвасайханыг томилжээ

Хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилжээ

Өчигдөр 13 цаг 19 мин