Х.Нямбаатарынх унаж, Я.Содбаатарынх дэмжигдэв

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хоёр  хуулийн төслийг хэлэлцлээ. Нэгдүгээрть Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журмыг Дэгийн тухай хуульд шинээр нэмж байгаа юм байна. Өөрөөр хэлбэль Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр байнгын хороо, чуулганы хуралдаан ямар дэгээр хуралдах вэ гэдгийг хуульчилжээ. Энэ хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Я.Содбаатар санаачилсан. Харин хоёр дахь нь  УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан Дэгийн тухай хуулийн өөрчлөлт байв. Энэ хуулиар бол УИХ-ын гишүүн үг хэлэхдээ урьдчилан мэдэгдэх, тусгай зассан индрийн өмнө босч үгээ хэлэх заалтыг оруулсан. Мөн Дотоод асуудлын байнгын хороо, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулагдах юм байна. Байнгын хорооны гишүүд дэгтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцээд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ ямар дэгээр явах гэсэн агуулга бүхий хуулийн төслийг дэмжиж,  харин Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжсэнгүй. Дэгийн тухай хуулийн энэхүү хэсэг  батлагдвал Үндсэн хуулийн төслийг парламент нэг сарын хугацаанд хэлэлцэж, энэ хугацаанд өөр ямар ч хуулийн төсөл оруулж ирэхгүй.  Гишүүд өөр ямар нэгэн асуудлаар улстөржихгүй ийм зохицуулалтууд орж ирж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нэг сар өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй байх нь зөв. Харин нэг сарын хугацаанд Үндсэн хуулиа өөрчилж амжих уу, учир нь чуулганы хуралдаан завсарлах гэж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд бүгд дэмжиж байгаа. Гэхдээ сүүлийн 10 жил ярьж байгаа өөрчлөлтөө бид хийж чадах уу.   УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ байнгын хорооны 19 гишүүнээс 14 нь заавал оролцох, мөн дөрвөн удаагийн хэлэлцүүлэг явуулахыг зааж өгсөн.  УИХ-ын гишүүдийн оролцоо, хариуцлагыг илүү их нэмэгдүүлж, заалт бүрийг илүү нарийвчилж оруулж ирсэн гэлээ. Ийнхүү хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болов.  Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар багтсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 28 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21