У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жолооч нарын ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт жуулчин тээврийн жолоочид оо, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө Юуны өмнө Эх орны өнцөг булан бүрээс “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД ЖОЛООЧ МИНИЙ ҮҮРЭГ” Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтан мэндчилье. Монгол Улсад Аялал жуулчлалын салбарын хөгжил жил ирэх тусам эрчимжиж, Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын салбар нь газрын тос, хүнс, авто машины салбарыг давж, дэлхийн олон улс орнуудад нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Үүний нэг жишээ бол өнгөрсөн онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчид аялснаар 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байрыг бий болгосон. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авч салбарын орлогыг 1,1 сая ам.долларт хүргэх зорилтыг тавиад байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд жолооч нэг бүрийн оролцоо чухал бөгөөд  үүнийг төрийн зүгээс дэмжин, хамтран ажиллана. Би жолооч хүний хүүхэд. Аав ээж хоёр минь хоёулаа тээврийн жолооч. Тийм болохоор жолооч хүний амьдрал, ажил хөдөлмөр амьдралын минь салшгүй нэг хэсэг. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ. Та бүгдийн нуруун дээр зөвхөн гэр бүлийн чинь амьдрал төдийгүй монгол улсын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хүнд ачаа явдаг гэж боддог. Өнөөдөр жуулчин тээврийг хийхэд та бүхэнд ямар асуудал байна, ямар ололт байгаа тухайгаа энд ирсэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай ний нуугүй хэлэлцээрэй. Жуулчин тээврийн салбарын жолооч та Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдын хувьд магадгүй хамгийн анхны уулзсан монгол хүмүүсийн нэг болдог. Аялалын эхний өдөр тэдэнтэй уулзаж, аяллын турш хамт байж, монгол орон, монгол хүний зан чанар, эерэг хандлагыг биеэрээ үлгэрлэж, монгол орныг зорин ирэх дараа дараагийн жуулчдын замыг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлст хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа монгол улсын нүүр царай болсон жолоочиддоо баярлаж явдагаа илэрхийлье. Аялалаар ирсэн жуулчдыг монгол орноор амар тайван, аюулгүй аялуулж олон сайхан дурсамжуудыг бий болгоход та бүхний хариуцлага, санаачлага, ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал юм. Одоо бид хүчээ нэгтгэн нэгдэх цаг болсон. Энэхүү чуулганаар та бүхний өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд ХҮЧЭЭ НЭГТГЭН хамтран ажиллацгаая. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21