Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо

2019-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхий сайдын 52-р дугаар захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо. Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан талаар ажлын хэсгийн гишүүдэд хурлын эхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бчигүүдээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж. Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд хэлсэн үгэндээ онцолсон юм. Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллахаар боллоо. Олон улсын туршлагыг ч ажлын хэсгийнхэн давхар судлаж байгаа бөгөөд ОХУ, БНАХУ, БНСУ, БНКУ-ын зарим жишээг хурлын үеэр хөндсөн юм. БНСУ-ын хувьд 1999 онд “Алсын хараа 2025” хөгжлийн бодлогоо батлуулсан бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогоо эрчим хүч, ус, далайн эрэг орчмын ус, газар, цаг агаарын өөрчлөлт, тээвэр, зөрчлийн менежментийг голчлон авч үзэн таван үндсэн чиглэл, хэрэгжүүлэх 48 зорилт, 224 тухайлсан зорилттой боловсруулжээ. БНКУ-ын хувьд “Казахстаны хөгжлийн стратеги 2050” хөгжлийн бодлогоо одоо хэрэгжүүлж байгаа бөгөөд “Казахстан улс 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх 30 улсын нэг болно” гэдэг зорилт уг бодлогод туссан байдаг аж. Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсийг “Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг” хэмээн тодорхойлж, “Нэгдмэл зорилготой Монгол Улс” гэсэн үзэл баримтлалаар олон тулгуурт хөгжлийн бодлого боловсруулахаар төсөл боловсруулсан гэдгээ ажлын хэсгийн зүгээс хурлын үеэр танилцуулсан. Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын хэсгийнхэн төлөвлөжээ. Ажлын хэсгийн анхны хуралдаанаас салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулахаар болов. Мөн салбар бүрийн цаашдын хөгжлийн төсөөллийг ЗГ-ын яам бүр яаралтай боловсруулж, эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгосон юм. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг 2019 оны 11 дүгээр сард ажлын хэсгийнхэн Засгийн газарт танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21