Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ?!

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Би Д.Дамба-Очир гэж хүнийг танихгүй л дээ. Хэдэн жилийн өмнөөс Монголын тэргүүн баячуудын нэг, нэлээн бүтэл муутай хүний сураг сонсох болсон. “Д.Дамба-Очирын компани баруун чиглэлд засмал тавьсан чинь, төдхөн хуураад ойчиж. Энэ Дамба-Очир улсын хөрөнгөөр ингэж л тоглодог хүн “гэж баахан шуугисан. Тэр замаа шинэчилж зассан, эсэхийг дуулаагүй. Д.Дамба-Очирын олон “Очир”-уудын нэг “Очир төвд” аймшигт аллага боллоо л гэсэн. Алуурчдыг орон байр, архи ундаа, бүх зүйлээр хангаж байгаад, тэд нь 13 настай охиныг хүчирхийлж тамлан алсан. Энэ хэргийг шийдэх гэж мөн ч удсан даа. Хүмүүс бол “Ард нь Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир байгаа болохоор урагшлахгүй байна” л гэдэг байсан. “Д.Дамба-Очир гишүүн Баянзүрх дүүргийн шүүхийн материалыг аваад ир, танилцана гэсэн байх юм. Улстөр, хууль хоёр ч ухаанд багтахаа байлаа” хэмээн халаглаж байх хүнтэй таарсан. Хоног хугацааг сааруулсаар байгаад хоёр залууд ял халдаагаад “Очир” төвийнхөн ч зүгээр, эрхэм гишүүн Д.Дамба-Очир ч зүгээр л өнгөрсөн. Насанд хүрээгүй балчир охиныг хүчиндээд зэрлэгээр хөнөөсөн хоёр залууд таарч тэнцэх ялыг оноосон л доо. Тэгвэл энэ аймшигт аллага үйлдэх бүх нөхцлийг бүрдүүлсэн “Очир” төвийн удирдлага, гишүүн Д.Дамба-Очир нар яагаад зүв зүгээр өнгөрч байгаа юм?!  Хуулийнханд их хэмжээний авилга өгсөн үү. Албан тушаал, эрх мэдлээрээ шүүх прокурорынхонд  нөлөөлсөн үү. Хуулийхныг янз бүрээр дарамталсан уу гээд олон асуулт хариу нэхсээр үлдсэн  л дээ. Эцэст нь хүмүүс: “Их мөнгөтэй хүнд хир халдаадаггүй юм байна” гэж шивнэлдсээр л хоцорсон. Ингээд л би: “Д.Дамба-Очир ер нь хэний хүн юм бэ” гэж асуух болсон. Хүмүүс бол “Д.Дамба-Очир чинь намын даргын хүн” “М.Энхболдын хүн” л гэж хариулдаг байсан. Тэгээд л УИХ-д сонгогдож, бүр УИХ-ын байнгын хорооны дарга хүртлээ дэвшсэнийг яана гээ! Тэгвэл өнөөдөр би: “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ” гэж асуух болоод байгаа. Яагаад. Энэ хүн гадаадынханд , юуны түрүү үйлчилдэг юм байна. Нэг л сэжигтэй санагдаад байлаа л даа. “Оюутолгой”-н гэрээнүүдийг шалгах ажлын хэсгийг ахлуулаадахсан чинь, гэнэт татгалзсан. Харин өөрөө татгалзсан уу, өрөөл бусдын нөлөөнд автсан уу, ямартай ч ажлын хэсгийг ахлахаа болиод оронд нь Д.Тэрбишдагвыг томилно билээ. Энд , лав л нэг учир битүүлэг зүйл байсан. Мань мэтэд нь ямар мэдэгдэх биш дээ. Хүмүүс бол “энэ Дамба-Очир чинь Рио Тинтотой далд холбоотой байдаг хүн. Тэгээд “найз нар”-аа шалгах гээд очилтой биш. Ингээд л зугтаагаад байгаа юм” гэж шивэр авир ярилцаад өнгөрсөн. Гэтэл саяхан нэг сонин зүйл ажиглагдлаа. “Оюутолгой”-г шалгасан ажлын хэсэг тайлан илтгэл дүгнэлтээ УИХ-д , түүний байнгын хороодод танилцуулж амжаагүй байхад, Байнгын хорооных нь дарга Д.Дамба-Очир Рио Тинтогийн удирдлагад өгчихсөн, тэд нь өнөөх шалгалтын нууцын зэрэглэлгүй материалтай нь танилцаад хариу ирүүлчихсэн байх юм. Хариу нь, ажлын хэсгийн дүгнэлтийг эсэргүүцсэн төдийгүй, гол дүгнэлтүүдийг нь зөвшөөрөхгүй гэж. Ингээд л асуудал хүндэрлээ л дээ. Д.Дамба-Очир маань “Би нууцын зэрэглэлтэй материал өгөөгүй” гэж гүрийж байгаа. Яаж, гүрийж чадаж байна аа! Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо, түүний гишүүдэд танилцагдаагүй байгаа, энэ улсын хувь заяатай холбоотой амин чухал асуудлыг  гадаадынханд аваачаад барьчихаж байгаа чинь улсын нууц задруулсан хэрэг биш юм уу. Улсынхаа төлөө биш, гадныхны төлөө үйлчилж, эх орноосоо урвасан хэрэг биш юм уу. Улсын нууц гэдэг чинь заавал дээрээ тамга тэмдэгтэй байдаг юм уу. Олон түмэн маань Д.Дамба-Очирт их олон асуулт тавьж, хариу нэхэж байна даа. Би тэгээд л “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ ?” гэж асуугаад байгаа юм. Зарим нь “Монгол хүн байхаа. УИХ-дээр монголоор л яриад байх юм билээ” гэдэг. Монголын цагдаа, тагнуулын байгууллага, УИХ-ын байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг хаанахын хүн бэ. гэдгийг эрхбиш тодруулж өгнө байгаа даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.17  баасан  №102  (6069)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21