Босч, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна.  Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн. Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Мөнхзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ. Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй.  Тодруулбал,  “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсч байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босч, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа. Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна.  АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа. Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан.  Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.  
...УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.17  баасан  №102  (6069)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 28 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21