Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах уу?

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-аас 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхаар заасан. Гэтэл 2017 онд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх явцад  нэр бүхий гишүүдээс санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” хэмээн засчээ. Энэхүү хуулийн заалтын өөрчлөлт нь өнөөдөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгож эхэллээ. Хамгийн ойрын жишээ гэхэд МХЕГ-ын албаны  дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын байцаагчид хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, 700 гаруй сая төгрөгийн авлига авсан хэрэг 2017 онд гарсан. Хуулийн байгууллагаас гэрт нь нэгжлэг хийхэд 230.8 сая төгрөг, 152 мянган ам.доллар, 70 мянган юан бэлнээр гарч ирсэн. Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын  хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар, анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав.   УИХ-ын танхимд  өөрчлөн баталсан өнөөх хуулийн заалт эдгээр байцаагч нарын хэрэг дээр ингэж хэрэгжсэн байдаг. Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой томоохон авлига албан тушаалын хэргүүд ч яг энэ үндэслэлээр хаагдахад ойрхон болжээ.   “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт хамгийн түрүүнд буюу 2015 оноос тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат холбогдон шалгагдсан байдаг.  Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүн холбогддог.  Тэдний  хэргийг нарийвчлан шалгаж, заримыг нь прокурор, шүүхэд шилжүүлсэн байдалтай байгаа.   Тэгэхээр Хөгжлийн банктай холбогддог улс төрчдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээсээр удахгүй хаагдах нь бараг л тодорхой байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.17  баасан  №102  (6069)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21