Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав.  Жилийн өмнө Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэв. Тухайлбал Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байна. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлээд байна гэв. Олон жил дамнаж, үе үеийн Засгийн газрын удирдлагуудад Говь-Алтай аймгийн иргэдийн дийлэнхи олонхийн гаргадаг эдгээр голлох томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, төслүүдийг эхлүүлснээ богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр шударга ёсыг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтуудыг дуусгаж, үр шимийг нь хүртээх ажлыг тууштай явуулахыг Ерөнхий сайдаас иргэд хүслээ. Мөн улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд нөлөөлөх томоохон төслүүдийг эрчимжүүлэхийг захив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

3 цаг 1 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

6 цаг 41 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

13 цаг 2 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

13 цаг 2 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

13 цаг 2 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин