Полит анализ: Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “...Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг гайхалтай нэрлэсэн байгаа юм. “...Яг оносон” гэдэг шиг нэр шүү. Жил өнгөрөх тусам энэ нэр бидэнд улам илүү зохимжтой болж байна. Оюутолгой, Тавантолгой гээд харийнхны аазгайг хөдөлгөсөн ордууд бидэнд бий. Харамсалтай нь Монголын төр уул уурхай, ашигт малтмалыг ашиглах тал дээр нэг л эвээ олдоггүй юм. Эвээ олчихвол ордуудын ашгийг нийтээрээ хүртэнэ. Гэвч энэ талаар ярихаас хэтрэхгүй л байна. Магадгүй, олохыг хүсдэггүй ч байж мэднэ. Тавантолгойн ордын хувьд хэд хэдэн удаа хүнийх болох шахсан. Гэхдээ “гэртээ” үлдсэн. Алдчихаагүйнхээ ашгийг бид хүртэж л байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд Монголын аж ахуйн нэгжүүдээс хамгийн их ашигтай ажиллажээ. Одоо Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил нь нэлээд өндөр хувьтай явж байгаа юм байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлжээ.  “...Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа. "Татварын ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан. Цаашид төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлснээр тус компани нүүрснээс гадна дээрх салбаруудаасаа ашиг олдог болно. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэд өгөх өгөөж нэмэгдэнэ. Тухайлбал 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд жилд 26 мянган төгрөг биш үүнийг 5-10 дахин өсгөсөн хэмжээний ногдол ашиг хуваарилдаг компани болох боломжтой” гэж тус компанийн захирал Б.Ганхуяг ярьж байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Тавантолгой ордыг түшиглэн 100 мянган хүнтэй хот байгуулах төлөвлөгөө гаргажээ. Үүнийг олон нийт ихэд сонирхож, талархаж хүлээж авч байгаа. Уг нь Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг 1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулжээ. Түүгээр  50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө байдаг аж. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болжээ. Зөвхөн Цогтцэций сум л гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гэх мэт байгууламжид ажиллах хүн нь 15-21 мянгад хүрч байгаа юм байна. Ингэхээр 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага гарч ирж байгаа ажээ. Үүнээс гадна “ Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа юм. 2018 онд "Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны I улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоожээ. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоосон байна. Харин Оюутолгойн ордын асуудал олигтой юм дуулгахгүй болоод байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ хийснээс хойш энэ орд үндсэндээ хүний мэдэлд байгаа. Энэ гэрээ, сүүлд нэмэлтээр хийсэн гэрээнүүд Монголд ашиггүй болсон нь маш олон талаар нотлогдсоор байна. Дээрх гэрээнүүдийг баталсан Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан 4-5 хүн АТГ-т шалгуулж байгаа. Мөн УИХ, Аудитын байгууллага, АТГ-аас эдгээр гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна гэдгийг тус бүрдээ тогтоожээ. Шалгах явцад “Рио Тинто” компанийнхан Оюутолгойн орлогын 2 тэрбум ам.долларыг Люксембургийн Вант улсад байгуулсан оффшор компаниараа дамжуулаад авчихсан нь илэрч байна. Өөр ноцтой асуудал олон гарч ирж байна. “Рио Тинто” манайх шиг байгалийн баялагтай атлаа менежментгүй улсыг ингэж цөлмөдөг тухай гаднын хэвлэлүүдэд бичсэн байна. Нэг үгээр олон улсад танил ийм сүлжээгээр Монголын Оюутолгойн орлогыг “сордог” болж таараад байгаа юм. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулагчид дотооддоо асуудалтай байгаа тухай мэдээлэл бас цацагдаж байна. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг  “Turquoise Hill” компанийн хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хувиар буурчээ. Тавдугаар сарын 14-ний байдлаар 0.8 хувийн хувьцааны үнэ 1.77 канад.долларт хүрсэн байна. “Turquoise Hill” компанийн 10.9 хувийг эзэмшдэг “SailingStone” фирмээс  ТУЗ болон бага хувьцаа эзэмшигчид хоорондын харилцаа сайнгүй байгааг болоод  Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлэхгүй байгаа “Rio Tinto” компанийг буруутгасан байна. Мөн Монголын улс төрд, тэр тусмаа УИХ дээр Оюутолгой тойрсон томоохон  асуудал үүсээд байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэсэн хоёр талд хуваагдчихаад байна. Гэхдээ эдгээр гэрээг хамгаалах талын гишүүд олон байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Нэг үгээр, Монголын баялаг болсон томоохон ордууд болох Тавантолгой, Оюутолгойн байдал ийм тэнгэр, газар шиг ялгаа харагдах аж. Өөрсдөө ашиглаж байгаа Тавантолгойгоос ашиг хүртэж, хүнд ашиглуулж байгаагаас хүний өөрийн “хулгайч” нар  л илэрч байна. Ер нь бол гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий... Эх сурвалж: www.polit.mn
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

4 цаг 28 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

4 цаг 42 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

4 цаг 47 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

10 цаг 57 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

10 цаг 57 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Өчигдөр 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

Өчигдөр 06 цаг 00 мин