Чингэлтэй дүүрэг зургаан настнуудаа цахимаар бүртгэнэ

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Нийслэлийн төрийн өмчийн  ерөнхий боловсролын сургуулиудад 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах I ангийн сурагчдын бүртгэл энэ сарын 13-наас эхэлсэн. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн Мэдээллийн техно­логийн газрын дарга О.Чинзориг “ 2019-2020 оны нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж байна. Үүнийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. Ингэснээр ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр бүртгэлийг хийнэ. Энэ жил зургаан настай 38 мянга 232 хүүхэд I ангид шинээр элсэнэ” гэв. Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд цахимаар бүртгүүлэхээс гадна уламжлалт байдлаар ч бүртгүүлэх боломжтой юм байна. Тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn цахим  хуудсанд бүртгүүлж хувийн мэдээллээ дэлгэрэнгүй бөглөж, хүүхдийнхээ мэдээллийг харах хүсэлтээ ангийн багшид нь илгээнэ. Системд нэвтрэх үедээ хүүхдийнхээ сургууль, анги, бүлэг, багшийн овог нэр зэргийг тодорхой мэдэж байх шаардлагатай. Энэ системд хүүхдээ бүртгүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ирц, сурлагын дүн зэрэг мэдээлэлтэй танилцах боломжтой болно. Харин уламжлалт байдлаар бүртгэлээ явуулж буй сургуулиудад бүртгэлийн явц ямар байгааг тодруулахаар   Нийслэлийн II бүрэн дунд сургууль руу очлоо. Тус сургууль элсэгчдийг бүртгэх тусгай комисс гарган ажиллаж байв. “Өнөөдөр 10 цагаас хойш 14 хүүхэд бүртгүүлээд байна. Харин  өчигдөр 58 хүүхэд бүртгүүлсэн” гэж комиссынхон хэллээ. Энэ жил II сургуульд нэгдүгээр ангид элсэн суралцах Сүхбаатар дүүргийн VII хорооны 267, VIII хорооны 159, VI хорооны 160 нийт 586 хүүхдийн нэр иржээ. Энэ талаар тус сургуулийн бага ангийн Сургалтын менежер Б.Туяа “2019-2020 оны хичээлийн жилд I ангийн найман бүлэгт элсэлт авна. Анги дүүргэлтийн тоо 55-60 байна. Ажлын өдрүүдээр 10:00-18:00 цагийн хооронд бүртгэж байгаа учраас эцэг эхчүүд хугацаандаа ирж бүртгүүлэх ёстой” гэсэн юм. Өнгөрсөн жил 516 хүүхэд бүртгүүлэхээс 425  нь элссэн бөгөөд анги дүүргэлтийн тоо 51-54 байжээ.  Сургуульд элсэхээр бүртгүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн жилээс нэмэгдсэн шалтгааныг сургалтын менежер шилжилт хөдөлгөөнтэй холбон тайлбарласан юм. Тэрээр түрээсийн орон сууцанд суурьшихаар шилжиж ирсэн иргэдийн хүүхдийг бүртгэхэд хамгийн их хүндрэлтэй байдаг талаар ч ярьсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт 30 хүүхдээс ихгүй, зургаан настай хүүхдийн онцлогоос хамаарч анги дүүргэлтийг 20-24 сурагчтай байхаар тооцох нь зохимжтой гэж ерөнхий боловсролын сургуулийн барилга төлөвлөлтийн дүрэмд заажээ. Энэ жил I ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2014 оны 1 дүгээр сарын нэгнээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгүүлэхэд хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг зэргийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 7 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 10 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 54 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16