Ерөнхий сайдын рейтинг ба махны үнэ

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав. Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна. Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж  магнаг байгаагүйг харж болно. Статистикийн байгууллага сонгосон цэгүүдийн үнийг долоо хоногийн зайтай нэгбүрчлэн судалж харьцуулдаг гэхээр “Үнэ хөөсөрлөө” гэж хардах боломжгүй юм. Энэ мэдээллээс харвал өнгөрсөн жилийн хаврын тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах кг нь 8435 төгрөг, харин намар нь 7835 болж бүхэл 1000 төгрөгөөр буурсан байна. Харин энэ сарын 8-ны  мэдээллээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9599 төгрөг болж үнэ өсчээ.  Хонины махаар жишээ авч үзвэл өнгөрсөн намар хонины ястай мах кг нь 6580 төгрөг байсан бол өнөөдөр 8750 төгрөг болсон байх юм. Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар өсч намар огцом буухад хэн ч мэдэж анзаардаггүй мөртлөө үнэ өсөнгүүт хоолой мэдэн хашхирдаг нь бидний зан биш гэм бололтой. Уг нь монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ маш цомхон. Мах, гурил, шатахууны үнээс л шалтгаалчихаж байгаа юм. Энэ гурвын үнэ дундаж байвал монголчууд барагтай л бол дуугарахгүй дээ. Харин сүүлийн үед шатахуун, махны үнэ байсхийгээд л “дээшлээд” байгаа болохоор ингэж бухимдах нь аргагүй ч байж мэднэ.  Ер нь бол махны үнээ ингэж алдсан Засгийн газарт иргэд тааруухан хандаж эхлээд байгаа юм. Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн рейтинг махны үнэтэй зэрэгцэн өссөн байдаг. “Сантмарал” сангийн судалгааны байгууллагын 2018 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн хийсэн судалгааны дүнгээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн жилийн өдийд 14.7 хувь буюу улс эх орны хэмжээний шилдэг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ. Энэ судалгаанд Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувийн санал авч байсан аж.  Харин “Сантмарал”-ын энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд хийсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өмнөхөөсөө болоод бусад улстөрчдөөс хол тасарчээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1200 иргэнийг хамруулахад 24.9 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг, махны үнэ хоёр энэ хавар зуны цагийн хамгийн огцом өсөлт байсан гэж болно. Гэхдээ өндөр рейтингтэй байгаа Ерөнхий сайд өндөр үнэтэй махны үнийг нам дарах үндсэн ажилтай. Тиймээс дээр хэлсэнчлэн махны үнэ өссөнд иргэд Засгийн газрыг буруутгаад байгаа хэрэг. Өчигдөр Засгийн газрын салбар хариуцсан сайд нь “Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Тиймээс  махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж л байна. Үнэхээрийн тогтворжоод, бас бууж байвал болж л байна. Хэрвээ үгүй бол олон нийт огцом өсөлттэй яваа Ерөнхий сайдын рейтингийг шалд нь буутал доошлуулж мэдэхээр болоод байгааг дуулгая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)  
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

9 цаг 7 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

11 цаг 56 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

19 цаг 23 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

19 цаг 23 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

19 цаг 23 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22