Байнгын хороодын ирц бүрдсэнгүй

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын хоёр байнгын хороо өчигдөр хуралдах байлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцэх байлаа.  Гэсэн ч гишүүдийн ирц бүрдээгүй улмаас хуралдаанууд цуцлагдлаа. Өчигдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн гадаадад болон орон нутагт томилолттой бол эмнэлгийн чөлөөтэй гурван гишүүн байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Япон, Ц.Цогзолмаа БНСУ, А.Сүхбат Тайвань улс,  Д.Оюунхорол БНХАУ, Л.Энх-Амгалан БНХАУ, Б.Баттөмөр Япон, Г.Мөнхцэцэг АНУ-д томилолттой байгаа юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн  С.Бямбацогт Ховд, Г.Солтан Баян-Өлгий, Б.Энх-Амгалан Говь-Алтай,  О.Батнасан Ховд,  Я.Санжмятав Говь-Алтай,  С.Чинзориг Өвөрхангай, С.Эрдэнэ Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.  Ийнхүү өчигдөр гишүүдийн ирц бүрдээгүйн улмаар байнгын хороод хуралдаагүй. Харин С.Зоригийн хэргийг шалгах түр хороо хуралдаан болов.  Тус хурлаар  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нарын мэдээллийг сонсч,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн дүгнэлтийн хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “ҮАБЗ-ын гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн гэдгийг хэлэв.  Түүнчлэн “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв.  Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярьжээ.  Ийнхүү түр хорооны хуралдаан хаалттай үргэлжлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 28 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21