Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн дүгнэлтүүд УИХ дээр хүлээгдэж байна

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэж байна.

Оюутолгойн шалгалтын талаар

-УИХ дээр Оюутолгойтой холбоотой Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна Мөн АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой авлига авсан байж болзошгүй  нөхцөл байдал яригдаж байна. 4-5 хүний асуудал яригдаж байна. Нэрийг нь хэлэх боломжгүй. Ер нь  тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газрын зүгээс уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ яриад албан ёсны дүгнэлтийг Засгийн газраас гаргах боломжтой. Тиймээс УИХ яаралтай шалгалтынхаа материалыг хэлэлцээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газар ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна.  

Д.Дамба-Очирын асуудлаар

-Тэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Албан ёсоор тайлбар авъя” гэсэн учраас өгсөн гэж харж байгаа. Түүнд ямар материал байсан эсэх, Эдийн засгийн байнгын хороо өөрсдөө шийдээд өгсөн юм уу, УИХ-ын удирдлагуудтай зөвлөлдөөд өгсөн юм уу гэсэн албан ёсны мэдээлэл алга.  

10 сая ам.долларын авлигын хэргийн тухай

-Хэвлэлээр ийм мэдээлэл гараад байна. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Би хууль хяналтын байгууллагын зарим удирдлагууд руу утасдаж асуусан. Одоогоор иймэрхүү асуудал тогтоогдсон зүйл алга гэдгээ хэлсэн. Албан ёсоор хуулийн байгууллагад ямар нэгэн баримт мэдээлэл очоод шалгагдсан зүйл байхгүй байгаа юм билээ.  

“Эрдэнэт”-ийн асуудлаар

-”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу эсвэл гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. ЗГХЭГ-аас ямар хохирол учирсан бэ гэдгийг тогтоож, хуулийн байгууллагад өгсөн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд авч болох бүх ажлаа хийсэн. Засгийн газар онц дэглэм тогтоож ажиллах шийдвэр гаргасан. Түүний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. Стандарт банктай холбоотой өрийн асуудлыг төлсөн. Одоо Стандарт банктай холбоотой хохирлыг Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн. Ш.Батхүүгийн хувьд 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.  

Хөгжлийн банкны талаар

-Хөгжлийн банкны шалгалтын дүн гарч байгаа. Шалгалтын тайлан, нэмэлт тайлбарыг нэгтгэж, Хөгжлийн банк дээр бондуудын зарцуулалт гэхэд ямар төсөлд санхүүжилт олгосон, ямар нэг хууль бус зүйл байсан уу гэдэг лист гаргаж, хуулийн байгууллагад хүргүүлж байгаа. Мөн Хөгжлийн банк эдийн засгийн тэргүүлэх салбарыг бий болгох зорилготой байсан ч зорилгоосоо ухарч арилжааны банктай адил үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл гаргахгүй, Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулна. Мөн зээл авснаас хойш зээлээ төлөөгүй байгаа чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлана. Бид тодорхой хугацаа өгч, тэр хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй бол хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Түүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагыг солихоор ярьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21