Оюутнууд татвар, нийтийн тээвэртэй холбоотой хүсэлт хүргүүлэв

2019-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын холбооноос  Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа.  Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн Д.Өнөболд  “Энэхүү уулзалт Монголд анх удаа болж байна. Оюутан залуус бидэнд нийтлэг тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Нэн тэргүүнд бид сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн буцаан олголтыг авдаг болохоор оюутны автобусны картаар  сард 22 удаа л зорчих эрхтэй байдаг. Энэ нь хаанаа  ч хүрэлцдэггүйг оюутнууд санал нэгтэйгээр хэлж, шийдвэр гаргах төвшний хүмүүст саналаа хүргүүлж байгаа” гэсэн юм. Түүнчлэн хэлэлцүүлэгт автобусны “U money” картын 22 удаагийн даралтыг 44 болгон нэмэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон “UB SMART” компани сургалтын төлбөрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг урьж оролцуулсан юм. Дотоодын хэргийн их сургуулийн захирал доктор профессор, хошууч генерал Ш.Лхачинжав “Оюутнуудын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол татварын асуудал гэж бодож байна. Монголын нийт их, дээд сургуульд суралцдаг мянга мянган оюутан залуусын төлөөлөл болсон оюутны холбоо, зөвлөлийн тэргүүнүүд оролцож, оюутан залууст нэн тэргүүнд тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо холбогдох төрийн албан тушаалтнуудад хүргэж эрх ашгаа хамгаалах зорилготойгоор тус чуулган зохион байгуулагдаж байна” гэлээ. Чуулга уулзалтаар оюутнууд хойшдын чиг хандлагаа шинээр тодорхойлох нь цаашдын амжилт бүтээлийн эх ундарга болж, оюутан залуусын хэлэлцэн шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн хүсэлтүүд эцсийн дүндээ оюутнууд сурч боловсрох боломжийг нээхэд чиглэж байгаа гэдгийг онцолсон юм.   Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал “Их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэх нь хуулинд тусгагдаж өгсөн байдаг. Энэ хууль хэрэгжээд олон жил өнгөрсөн ч зарим их, дээд сургуульд суралцагч оюутан залуус мэдээлэл дутуу улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд хамрагдаж чаддаггүй. Иймээс энэ хуулийг сурталчлах ажлын хүрээнд оюутнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарч татварын мэдээ, мэдээллийг оюутнуудад өгч,сургууль орчмын үйлчилгээний газруудад баримт олгох тал дээр анхаарч ажиллаж байна. Цаашид оюутнуудын И-баримт  болон бусад татварын тухай хуулийг мэдлэгийг нэмэгдүүлэх талын олон ажлыг хийж хэрэгжүүлж ажиллана” хэмээлээ. Мөн 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр татварын хууль, тогтоомжийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, ирээдүйн татвар төлөгч иргэдэд энэ талаарх ойлголтыг түлхүү өгөх үүднээс энэхүү чуулга уулзалтанд төрийн болон хувийн хэвшлийн 86 их дээд сургуулийн төлөөлөл оюутнуудад татварын орчин ямар байдаг, иргэдэд хэрхэн нөлөөлдөг, татварын орлого эргээд хэрхэн зарцуулагддаг талаар тодорхой мэдээллийг өгсөн юм. Төмөр замын дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн А.Содбаяр “Монгол Улсын хэмжээнд нийт 96 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр их дээд сургуулийн төлөөллүүдийг нэгтгэж чадсанаараа, мөн мянга мянган оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаараа Дотоод хэргийн их сургууль  анхдагч байж чадлаа. Бид өмнө автобусны зорчих эрхийг нэмэгдүүлье хэмээн дээд шатны гурван байгууллагад өөрийн сургуулийн 2000 гаруй оюутнуудаа төлөөлөн санал хүргүүлсэн боловч нэг ч хариу ирээгүй. Энэхүү арга хэмжээний үеэр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой болж, үр дүнгээ удахгүй өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд оюутан залууст тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тодорхойлж зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.5.13  даваа  №98  (6065)  
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

13 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

13 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 48 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 51 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16