Д.Дамба-Очир “хэрэг”-ээ хүлээв

2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар УИХ-д хүргүүлж, парламент дүгнэлтийг нь хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байлаа. Гэтэл гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт тараагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагад манай талын дүгнэлт очиж, тэдний зүгээс байр сууриа илэрхийлж эхэлсэн.  Энэ нь парламентад гадны компанид “тал засагч” байгааг илхэн харуулсан үйл явдал болсон юм. Тэгвэл энэ баримт бичигтэй шууд холбогдож, гадны компанид дамжуулсан байж болох  гурван албан тушаалтан парламентад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар юм. Өчигдрийг хүртэл энэ гурван хүнийг хардаж байлаа. Сүүлдээ хэргийн эзэн өөрөө гараад ирэв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир алдагдсан дүгнэлтийн талаар нэг өдрийн өмнө “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа. Харин өчигдөр гарч ирж мэдээлэл хийсэн. Тэрээр “Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэлээ. Тэр Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсөн гэдгээ ийнхүү илчлэв. Нууцын зэрэглэлтэй гэх 43 хуудас материалтай парламентын гишүүд танилцаж амжаагүй байхад гадны компани байр сууриа илэрхийлээд эхэлсэн нь Д.Дамба-Очирын тарьсан хэрэг болж таарлаа.  
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: -Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн.
  Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт хаалттай байсан уу гэвэл хаалттай байсан. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэн, дэд ажлын хэсгийнхэндээ ч үзүүлээгүй, хав дарж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Материалыг задалсан асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэн, хаанаас тараасныг нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртэл би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй хаалттай явж ирсэн. Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа. Би ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд Оюутолгой  талд материал өгөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье” гэсэн байдаг. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир яалт ч үгүй л “хэрэгтэн” юм. Одоогоор Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт УИХ-д очсон хүлээгдэж байна. Дубайн гэрээнд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт, АТГ-аас Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт, нөгөөх нь ийнхүү ил болоод байгаа УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт байсан юм. Үүнээс АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.5.10  Баасан  №97  (6064)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21