50:50

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.  Энэхүү хуулийн төсөл дээр хуульчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.  Захиргааны шүүхийн эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газарт давуу эрх олгосон тухай  яригдаж эхлээд байна.  Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Оюундарь,  ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нарын байр суурийг  50:50 булангаараа хүргэж байна.

Н.Оюундарь: Шүүхийн хараат бус байдлыг булшлах хэлбэр яваад байна

-Захиргааны хэргийн шүүх гэдэг маань Засгийн газар түүний харъяа байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай.  Засгийн газар нэг аж ахуй нэгж, нэг иргэний эрх ашгийн төлөө биш бүх нийтэд шийдвэрээ гаргаж байдаг.   Харин энэ хууль батлагдсанаар Засгийн газрын эрх мэдэл улам нэмэгдэж, аливаа асуудалд дураараа аашлах, шийдвэр гаргах боломжтой болно.  Тэр утгаараа би энэ хуульд эсрэг байр суурьтай байна.  Хараат бус бие даасан хариуцлагатай шударга  шүүхийг  бид бий болгох талаар их ярьдаг.  Гэтэл энэ хуулийн төсөл нь хараат бус байдлыг булшилж байгаа нэг хэлбэр юм. Зарим хуульч Үндсэн хуулийн шийдвэр эцсийнх байдаг учраас  Захиргааны  шүүх тийм ч ач холбогдолтой биш гэж ярьдаг. Энэ буруу ойлголт юм.   Би нэг ч хуульч, шүүгч танихгүй. Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Засгийн газрын нэг жилд гаргасан шийдвэрийн 49 хувь нь улс төрийн, 51 хувь нь хуулийн этгээд, иргэдтэй холбоотой байна. Тийм болохоор иргэд захиргааны шүүх дээр очиж л эрх ашгаа хамгаалуулна шүү дээ. Өөр хаана хандах юм. Энэ хуулийн төсөл батлагдвал төрийн захиргааны төв байгууллагууд шүүхэд хянагдахгүй л нөхцөл байдал үүсэх гээд байна. 

П.Сайнзориг: Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарахгүй

-Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн судалгаа хийсэн. Хөндлөнгийн судалгааг их сургуулийн багш, хуульчдаар хийлгэсэн. Ерөнхийдөө аливаа хууль тогтоомжийг Үндсэн хуулийн хашилтад хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 2005 оны Үндсэн хуулийн цэц хүчинтэй бөгөөд түүнээс хойш Үндсэн хууль өөрчлөгдөөгүй. Дэлхийн нийтийн хандлага ч тийм, шүүх нь Засгийн газрынхаа шийдвэрийг хүчингүй болгодоггүй. Энэ нь төрийн эрх мэдлийг хуваарилах онол алдагдаж байгаа хэлбэр гэдэг. Холбогдох шүүх нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох асуудал байдаг. Гэтэл үүнээс хальсан байна гэдэг асуудал яригдсан байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Засгийн газрын 21 шийдвэрийг шүүх хүчингүй болгож, өөрчлөлт оруулах арга хэмжээ авсан байгаа. Засгийн газар жилдээ 500-600 шийдвэр гаргадаг. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахаас өмнө иргэд Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Иргэний шүүхэд ханддаг байсан. Иргэд Үндсэн хуулийн цэц, Иргэний шүүхэд хандах бололцоотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарах гэж байгаа асуудал огт байхгүй.    
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.9  ПҮРЭВ  №96  (6063)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21