Хэнтийн “Бэрх” дулааны станцыг яаралтай шинэчилнэ

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав. Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч мэдээлэл өгөв. Монгол Улсын хамгийн анхны гүний уурхай болох Бэрхийн уурхай 1954 оноос ажиллаж эхэлсэн ч одоо хаалгаа барьж нүх, балгас үлдсэн. 35 жил болж байгаа дулааны станцын ашиглалтын хугацаа хэтэрсэн нь 3500 гаруй хүн амтай тосгоны иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэд ярьж төр, засгаас бодлогын дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа. “Бэрх” дулааны станцыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов. Үйл ажиллагааг нь сэргээхээс гадна уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21