Оюутолгойн асуудлаар гишүүд юу хэлэв?

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилсон.  Энэ үеэр гишүүд Оюутолгойтой холбоотой асуудлыг үргэжлүүлэн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг даалгасан юм.  Одоогоор АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ.  Түүнчлэн, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтийг мөн УИХ-д хүргүүлжээ. Оюутолгойн асуудлаар гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.  

Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой ноцтой асуудлууд яригдана

-Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ-ын өмнөх удирдлага маш сайн ажилласан гэж бодож байна. Нууцын зэрэглэлтэй материалыг дээд түвшинд өгсөн байна лээ. Шалгалтын явц 90 хувьтай байна.  Энэ ажлыг үргэлжлүүлмээр байна. Би ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа мөн энэ байгууллагатай хамтарч ажилласан.  Ойрын хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал УИХ-аар орно. Оюутолгойтой холбоотой нэлээд ноцтой асуудлууд яригдах байх.

Х.Болорчулуун: Оюутолгой  бол жинхэнэ дээрэм болсон

 -АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд том хэргүүдийн эсрэг хөдөлж чадсан. Үүний нэг нь Оюутолгой.  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж байгаа. Эдийн засгийн том хэргүүд дээр маш сайн ойлголттой ажиллаж байсан. Х.Энхжаргал даргын дутууг нь гүйцээж ажиллах хэрэгтэй. Том хэргүүдтэй тэмцэхэд маш их бэрхшээл, саад гарна. Хамгийн ойрын хүнээр чинь нөлөөлүүлэх гэж үзнэ. Оюутолгойн хэрэг бол жинхэнэ дээрэм болсон. Үүнийг үргэлжлүүлэн шалгах ёстой.

Ц.Даваасүрэн: Эх орноо худалдсан хүмүүст хатуу хандах ёстой

-Төрийн өндөр албан тушаалтнууд хулгай хийсэн бол шоронгийн хаалга татдаг юм гэдгийг Х.Энхжаргал дарга харуулсан шүү. Үүнийг та хоёр баллуурдах вий. Улс орноо хулгайлсан хулгайчдыг амьдрах боломжгүй болгох ёстой. Оюутолгойн асуудлыг сайн шалгаарай. Өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажлыг хэрхэн авч явах нь уу гэдгийг хүн бүхэн харж байгаа шүү. Улс төрийн захиалгаас хол байна биз.

Б.Бат-Эрдэнэ: Ард түмэн бухимдах нэг шалтгаан нь Оюутолгой

-Улстөрчид оролцсон томоохон хэргүүдийг илрүүлэх шаардлагатай байна. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр бид тодорхой байр сууриа хэлээд тэмцээд яаж ч чадахгүй байна. Байгуулагдсан ажлын хэсэг тодорхой асуудлаар шалгасан. Шалгалтын дүгнэлт гарсан. Тодорхой асуудал ярихаар ямар нэгэн байдлаар буруутай хүмүүс мултардаг ийм хүмүүс энд сууж байна. Тэгэхээр энэ асуудлыг шалгаж цэгцэлмээр байна. Ард түмнийг бухимдлын гол шалтгааны нэг энэ юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.3  Баасан  №92  (6059)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21