Эсрэг, тэсрэг байр суурь

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганаар АТГ-ын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр өмнөх парламент 33 их наяд төгрөгийн бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотой Өршөөлийн хууль баталсан нь авлигын индекст муугаар нөлөөлсөн талаар гишүүд шүүмжлэв. Энэ талаар УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын байр суурийг хүргэж байна.
Ш.Раднаасэд: 33 их наяд бол цэвэр хулгайн мөнгө - Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан. Долоохон зүйлтэй хууль байна. Татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох  гэж энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчихсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой.   З.Энхболд: Та нар 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй -Би тухайн үед УИХ-ын дарга байсан. Гэхдээ УИХ-ын дарга хууль баталдаггүй.  Тухайн үеийн парламентад МАН, МАХН-ын төлөөлөл байсан.  Бүгдээрээ хэлэлцэж байгаад энэ хуулийг баталсан. 33 их наяд төгрөг нуугдмал хөрөнгө ил болсон болохоос буцаад төлөх асуудал биш. Одоо УИХ энэ хөрөнгийг хууль бусаар олж авсан уу гэдгийг шалгаад хууль бусаар авсан бол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нуугдсан хөрөнгийг ил болгохгүй бол хэзээ ч ил болохгүй байсан. МАН 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй. 33 их наяд төгрөг хаанаас хэн ил болгосон бэ гэдгийг ил болгоод УИХ сайт дээрээ байршуулах хэрэгтэй.  Бондын мөнгөөр барьсан засмал замаар иргэд зорчиж байна. 80 мянган айл орон сууцанд амьдарч байна. Арай ингэж баримжаагүй улстөржиж болохгүй. Шалга, шалга нуугаад байх юм байхгүй. Энд ярих биш хийх хэрэгтэй.  
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.3  Баасан  №92  (6059)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21