Ерөнхийлөгчийн нэг хүслийг МАН ингэж гүйцэлдүүлэв

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх, түүний оронд З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ер нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал улс төрийн хүрээнд нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргал 2016 оны долдугаар сарын 8-нд томилогдсон байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш л энэ албан тушаалд өөр хүнийг томилох хүслээ янз бүрээр илэрхийлж байсан. Тэр болгонд эрх баригч намынхан ямар хариулт өгч байсан, өнөөдөр юу болж байгааг гэдгийг тоймлон харуулбал дараах байдалтай дүр зураг харагдах ажээ.  
21.1. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.   21.5. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

2018.04.24

Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэхээр иргэдийн саналыг авч эхэлсэн. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д санал оруулахаар болов.

2018.05.03

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулахаар саналаа УИХ-д хүргүүллээ.

2018.05.08

Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Тэд АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх нь УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчинө гэж үзэж буцаав.

2019.03.07

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхээр болсон учраас Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

2019.03.24

МАН-ын бүлэг хуралдаж,  АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.  Түүнчлэн Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн байна. Иймд эрх зүйн маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд хэлэлцэхийг хойшлуулсан.

2019.03.25

Ерөнхийлөгч “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцүүлэхээр болов. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох асуудал яригдаж эхлэв.

2019.03.26

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг, байнгын хороод дэмжив.

2019.03.28

УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

2019.03.28

Ерөнхийлөгч Х.Баттулга зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх, томилуулах саналаа эгүүлэн татлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татсан.

2019.03.29

ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргав.

2019.04.29

МАН-ын бүлгийн хуралдаанаар АТГ- ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэж  АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох саналыг дэмжсэн байна.

2019.05.01

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжиж,  түүний оронд  Д.Дашдаваа,  дэд даргад Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.2  Пүрэв  №91  (6058)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21