АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжив

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хууль зүйн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсэн . Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Бид томилгоог хэлэлцэхдээ алдаа гаргаад байх шиг байна. Эхлээд одоогийн АТГ-ын даргыг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх, мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан уу. Өмнөх албан тушаалтныг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх ёстой болов уу. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -Үндсэн хуулийн Цэцэд жил гаруйн өмнө АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх асуудлаар иргэн хандсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц ажлаа хийхгүй, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Томилдог байгууллага нь чөлөөлөх, томилох асуудлаа шийдэх байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлэх эрхийн хүрээнд оруулж ирж буй. ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүй, чөлөөлөх, томилох асуудлыг нэг тогтоолоор гаргах боломжтой. Үүнийг УИХ шийднэ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан учраас АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал орж ирж байгаа гэж бодсон. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцэх үед хууль зөрчиж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгч байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу. Хууль зөрчихгүй юу. Мөн чөлөөлөгдөх гэж байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нараас өнгөрсөн хугацаанд авлигын индекс болон хийж байсан ажлынхаа талаар хариулт өгөөрэй. Өнгөрсөн хугацаанд дуулиан үүсгээд байгаа олон хэргүүд ямар шатандаа явж байна вэ. АТГ-ын дарга Х.Энхжаргал: -Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс 72-т байж байгаад 103-р байр луу ухарж, энэ жил 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон Бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад “муу нэр” дуулах гол шалтгаан болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга нарт Оюутолгойтой холбоотой товхимолыг өгсөн байгаа. Энд ноцтой асуудлууд хөндөгдсөн байгаа. Энэ ил цагаан байх ёстой учраас ямар нэгэн нууцлалд ороогүй. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг гэж хэлж болно. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -33 их наяд төгрөгийг өршөөсөн гэж байна. Энэ хөрөнгийн хэд нь эд хөрөнгийн асуудал байна вэ. Оюутолгойн хэрэг ямар шатандаа явж байгаа гэсэн үг үү, дууссан гэсэн үг үү. АТГ-ын дарга Х.Энхжаргал: -Оюутолгойн хэрэг 90 орчим хувьтай байгаа. Үүнийг шалгах явцад үндэстэн дамнасан корпорациудтай нүүр тулсан. Төр ажлаа авах гээд хоёр залуу томилуулах гэж байгаа учраас энэ ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой гэж хэлмээр байна. Өнөөдөр 15.00 цагт 3 бодит 69 хэргийн мэдээллийг ерөнхий прокурорт өгнө. УИХ-ын танхимд эрүүгийн хэрэг ярих эрхгүй. Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хурааж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг хуралдаан оролцсон гишүүдийн 83.3 хувь, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжлээ. Түүнчлэн АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91 хувь дэмжив. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.2  Пүрэв  №91  (6058)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21