Улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН, МАН, АН, Хөдөлмөрийн үндэсний гэсэн есөн нам өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа ийнхүү дуусгавар болж байна. Харин Сонгуулийн ерөнхий хороо хүсэлтийг хянаад энэ сарын 5-нд багтаж батламжаа гардуулна. Түүний дараа намууд тавдугаар сарын 28-наас өмнө нэр дэвшигчийг тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Ийм дарааллаар Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн үйл явц үргэлжилнэ.  

Б.Тулга: Намын бага чуулганаар нэр дэвшигчээ тодруулна

  Тэгвэл өчигдөр МАХН, МАН, АН гэсэн улс төрийн хүчин морин цагт багтан хүсэлтээ өгсөн юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга энэ үеэр “Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. 42 дугаар тойргийн нөхөн сонгууль бол 2016 оны 60 тэрбум, 2017 оны мөнгөн дээр тогтсон сонгууль шиг явж болохгүй гэдгийг харуулах учиртай. Удахгүй МАХН-ын Бага чуулганыг хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулж, мөн хуулийн хугацаанд нэр дэвшигчээ бүртгүүлнэ” гэлээ. Түүнчлэн тэрээр МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр нарыг нэр дэвшүүлэхээр ярьж буйг онцолсон юм.  

Нам дотор 4-5 хүний нэр яригдаж байна

  Түүнчлэн МАН-ын Бага хурал өнгөрсөн даваа гаригт болж, нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намаа төлөөлж, нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Тэрээр энэ үеэр “Нөхөн сонгуульд нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 25-28-ны өдөр тодруулна. Ер нь хэн гэдэг нэр дэвшигчийг бүртгүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа бөгөөд дахин Бага хурлаараа шийдвэрлэнэ. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно. Одоогоор албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна. 4-5 хүний нэр яригдаж байна. Ерөнхий сайд дэвших үү гэсэн хүлээлт байна. Дэвших боломжтой хүн мөн үү гэвэл мөн” гэлээ.  

2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө

  Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан болж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан. Улмаар өчигдөр хүсэлтээ хүргүүллээ. Энэ удаагийн нөхөн сонгууль нь улс төрийн намуудын рейтингийг тогтоох чухал сонгууль болно гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ онцолсон. Мөн тэрээр “Ардчилсан намын нэр дэвшигч Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцоно” гэлээ.  Түүнчлэн АН-аас  Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар өрсөлдөхөөр бэлтгэж буй талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан байдаг.  

17906 сонгогч санал өгнө

  42 дугаар тойрогт Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сум, Тахилгат, Өлзийт тосгон багтдаг. Нийт 17906 сонгогч санал өгнө гэдгийг СЕХ-ноос онцолж байлаа. Хүн амын тооноос хамаарч Хэрлэн суманд 11, Мөрөн, Жаргалтхаан суманд тус бүр тав нийт 21 санал авах байр ажиллах юм байна. Хэнтий аймгийн Сонгуулийн хороо хоёр дахь хуралдаанаа хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэж баталжээ. Мөн Хэрлэн суманд долоо, Мөрөн, Жаргалтхаан суманд таван хүний бүрэлдэхүүнтэй сумын Сонгуулийн хороог байгуулсан гэв. Харин  бие даан нэр дэвшигчид аймгийн Сонгуулийн хорооноос тусгай маягт авч 800-гаас доошгүй хүний гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхээ авах юм. Ирэх сарын 5-ны дотор нэр дэвшигчид тодорхой болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  лхагва  №90  (6057)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21