МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд  хуульд заасан хугацааны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан  бичгийг  Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн  өгөх юм. МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх зөвлөлөөс  нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан.  Намын шийдвэр бусад бичиг баримтыг тус намын дэд дарга  Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар  Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. МАХН нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Тулгаас тодруулахад  “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Хэнтий аймагт ялалт байгуулж байсан. Энэ дүнг авч үзвэл С.Ганбаатар нэр дэвших боломжтой. Мөн Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр гэж залуу бий. Бас нэр дэвших боломжтой. Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Жаргал манай намын Гүйцэтгэх товчооны гишүүнээр ажилладаг. Энэ хүн дэвших боломжтой. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжтой. Хэнийг нь нэр дэвшүүлэх бол гэсэн хүлээлт бий. Бид гишүүдээсээ асууж, судалгаа явуулж байгаа. Ирэх тавдугаар сарын 24-28-нд нэр дэвшигчээ тодруулж зарлана” гэлээ. Сонгуулийн ерөнхий хороо ирэх тавдугаар сарын 5-ны дотор тухайн намуудын материалтай танилцаж бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21