Судалгаанд сураггүй спикер

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР
Судалгаа бол соёлт нийгмийн улс төр, бизнесийн чигийг заагч “алтан гадас” мэт эд байгаа юм. Шударга судалгаа бол бодит байдлыг толь мэт гаргаад л ирнэ. Монголд энэ мэт судалгааг хийдэг хэдэн томоохон байгууллагын нэг бол “Сант марал” юм. “Сант марал”-ын судалгаа олон ч жил Монголын нийгэм, улс төрийн зүг чигийг зааж байгаа даа. Ялангуяа, улстөрчдийн рейтингийн дүнг бодит байдалтай ойролцоо гаргадаг гэдгийг ажиглагчид хэлдэг юм. Тэднийх саяхан ээлжит судалгаагаа танилцууллаа. Тус сангийн судлаачид 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд энэ судалгааг хийжээ. “Сант марал”-ын зарласан “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх /24.3 хувь/ тэргүүлэн, Ерөнхийлөгч Х.Баттулга /21.5 хувь/ удаалж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /19 хувь/ гуравдугаарт орсон байна. Тэдний дараах саналуудыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь), БНН-ын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь), ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж (5.7 хувь), УИХ-ын гишүүн С.Жавхлан (5.3 хувь), МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь) нар авчээ. Хамгийн хачирхалтай нь судалгаанд оролцогсод УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг “Топ 10 улстөрч”-ийн нэгээр нэрлээгүй байна. Уг нь Г.Занданшатар бол Монгол төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн шүү дээ. Товчхондоо, энэ хүн Үндсэн хуулиар “зарлуулсан” Монголын хамгийн том албан тушаалтан юм. Дээрээс нь Г.Занданшатар энэ том албан тушаалд очоод бүтэн гурван сар болох гэж байна. Ажил хийж, амжилтаа үнэлүүлэх хангалттай хугацаа. Бас тэрээр энд ирэхээсээ өмнө ЗГХЭГ-ын дарга байсан. Ард түмнээс “оноо”авах хэмжээний албан тушаал хашсаар ирсэн байгаа юм. Бас нэг зүйл гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Топ 10 улстөрч”-ийн эхний гуравт бичигдсэн нь сүүлийн үед явуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шийдлүүд, шүүх, прокурорын байгууллагуудад авсан арга хэмжээтэй холбоотой гэж ажиглагчид харж байгаа. Судалгааны байгууллагууд ч үүнийг гаргаад ирсэн байсан. Гэтэл энэ бүхэнд хамт байж, зөвлөмж гаргалцаж, хууль батлалцаж ирсэн Аюулгүйн зөвлөлийн нэг гишүүн, хамгийн гол нь УИХ-ын дарга хүн “Топ 10 улстөрч”-ийн аравт ч бичигдэж чадаагүй нь хачин байгаа юм. Г.Занданшатараас гурав хоногийн дараа хийж байсан ажилд нь тохоогдсон Л.Оюун-Эрдэнэ “Топ 10 улстөрч”-ийн толгойд заларсан. Харин ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын дарга болж дэвшсэн, тэгээд том том шийдвэрүүдийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёртой хамт гаргасан Г.Занданшатарын ажлыг судалгаанд оролцогчид “…Сайн” гэж үзээгүй байна. Ер нь бол Г.Занданшатараас өмнөх УИХ-ын дарга нар ямар ч хүн байсан яаж ийгээд “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтад зүүгдээстэй ороод ирдэг байв. УИХ-ын дарга гэдэг албан тушаалын зангараг нь хаачихав дээ. “Сант марал”-ын судалгаанаас гадна МЭК судалгааны байгууллагын 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд хийсэн судалгааны дүнд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр бас сураггүй байна. Нөгөө гурав нь байж л байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-ийн жагсаалтын эхний тавд нэрлэсэн л байна. Бодит байдал ийм л байна. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байдаг. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатарын рейтинг иймэрхүү байна. Дарга нь ийм нэр хүндтэй УИХ-ыг ард түмэн яаж үнэлж байгаа нь тодорхой л доо. УИХ-д хуулийн болоод ёс суртахууны зөрчил гаргаагүй гишүүн гарын арван хуруунд багтахаар цөөхөн үлдсэн. Гэхдээ үүнд Г.Занданшатар дарга нь буруугүй. Дарга болоход нь ийм л байсан. Харин УИХ-ыг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Гүйцэтгэх засаглал хоёрт мэдүүлсэн, УИХ-аар гишүүдийн бус тэдний бодлогыг шууд хэлэлцүүлдэг болсон нь л Г.Занданшатарын нэр хүнд “Топ 10 улстөрч” рүү ойртуулаагүй байж мэднэ. Төрийн өндөр дээд албанд заларна гэдэг түмний нүдэнд улам ил болдог. Ард түмэн харж байгаа учраас хэн нь хэн бэ гэдгийг хэлээд, ялгаад, дүгнээд тавьчихдаг билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин      
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21