МАН Баянзүрхийг “дээрэмдэж” байна

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улстөржилтийн хөлд төрийн ажил гацаж, иргэдийн амьдрал үрэгддэгийн бэлээхэн жишээ нь Баянзүрх дүүрэг боллоо. Нэг нам тогтвортой засаглаж чадахгүйгээс үймээн самуун нь дээд цэгтээ тулчихаад байгаа энэ дүүрэгт хөгжил ярих боломжгүй болоод удаж байна. Хөгжил ярих нь битгий хэл төрийн ажил ч хэвийн явагдахаа болилоо. Баянзүрх дүүргийн хоёр хороонд ИТХ-ын төлөөлөгчийн дахин сонгууль болсноос хойш дүүргийн тамгыг булаацалдах байдал улам хурцдав. Сонгуулийн дүнгээр МАН-ын төлөөлөгчид ялалт байгуулсан гэх. Гэвч АН-ынхан хууль бус сонгууль болсон, мөнгө тараасан хэмээн эсэргүүцэж сар гаруйн хугацаанд тамгын газрын байрыг “манаж” байгаа юм. МАН-ынхан хоёр ч удаа дүүрэг рүү нэвтрэх гээд чадсангүй. Өчигдөр л гэхэд хотын даргын захирамжаар томилогдоод байгаа Э.Бат-Амгалан нарын найман хүн тамга, тэмдгээ авахаар очоод мөн л нэвтэрч чадсангүй. Тэд бөхчүүд дагуулан төрийн эрхийг хүчээр авах гэж байна хэмээн Баянзүрх дүүргийн АН-аас мэдэгдээд байгаа юм. Ийнхүү эрх баригч намынхан бүхэл бүтэн дүүргийг хууль дүрмээр нь биш хүчээр “дээрэмдэж” байна хэмээн дургүйцэх нэгэн ч байна. Хоёр ИТХ-тай болж, иргэд үйлчилгээ авч, төрийн албан хаагчид амар тайван ажлаа хийж чадахгүйд хүрээд байгаа Баянзүрх дүүргийн маргаан хэзээ цэгцрэх бол. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 № 85 (6052)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 20 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21